Кишида улс төрийн шинэчлэлт хийж, гамшгийн бүсэд сэргээн босголт хийхээ амлалаа
Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида өчигдөр парламентын чуулганд тавьсан илтгэлдээ улс төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх агуулгатай байр суурь илэрхийлжээ. Тэрээр улс төрийн шинэчлэлт хийж, газар хөдлөлт болсон бүс нутагт сэргээн босголт яаралтай хийнэ гэдгээ амласан байна. Энэ нь Эрх баригч Либерал ардчилсан намын бүлгүүдтэй холбоотой мөнгө хандивын дуулианы ид үед ерөнхий сайд Кишидагийн иргэд олон нийтийн итгэлийг сэргээх зорилготой байр суурь гэж Японы төв хэвлэлд мэдээлжээ.
Ерөнхий сайд Кишида илтгэлийнхээ эхэнд 2024 оны төсвийн нөөцийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж, 1 их наяд иен буюу 6.8 тэрбум ам.доллар болгосныг тэмдэглэлээ. Японы засгийн газрын тэргүүн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох ажлын хэсгийг ахалж, гамшигт нэрвэгдсэн газар нутгийг сэргээх хүртэлх боломжит бүх ажлыг Засгийн газар хариуцах юм байна. Нам доторх бүлгүүд хандиваар хөрөнгө босгосон дуулианы талаар Кишида маш их харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйжээ. Кишида бусад намууд болон парламентын бүлгүүдтэй хэлэлцээ хийснийхээ үндсэн дээр улс төрийн сангийн хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авахаар зорьж байна.
Эрх баригч намын бүлгүүдийг мөнгөний асуудалд оролцдог, Засгийн газрын болон намын гол албан тушаалыг баталгаажуулдаг бүлэг гэж үздэгийг Ерөнхий сайд нь хүлээн зөвшөөрч, бүлгүүдийг хандив мөнгө, боловсон хүчний асуудлаас бүрмөсөн салгах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгджээ.
Дипломат болон аюулгүй байдлын асуудлын тухайд Кишида 4-р сарын эхээр Вашингтонд хийхээр төлөвлөж байгаа албан ёсны айлчлалаар АНУ-тай хоёр талын харилцаагаа өргөжүүлж, гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна. Мөн Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх бодлого барьж байна. Энэ хүрээнд ирэх Хоёрдугаар сард Токио хотноо Эдийн засгийн сэргээн босголтыг дэмжих Япон-Украины бага хурал болох юм байна. Японы Ерөнхий сайд парламентын хаврын чуулганы эхний өдөр бодлогын илтгэлээ тавьдаг уламжлалтай.
Гэвч Японд сүүлийн хэдэн арван жилд гараагүй авлигын том хэрэгтэй холбогдуулан Парламентын чуулган өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ч ерөнхий сайдын илтгэлийг хойшлуулж, ерөнхий сайд парламентын чуулганыг ард түмнээсээ уучлалт гуйж эхлүүлэхээс аргагүйд хүргэсэн.
Японы Прокурорууд саяхан 10 хүнийг авлигын хэрэгт буруутгасны 3 нь хууль тогтоогч, гишүүдийн хэд хэдэн туслах багтсан нь Кишидагийн аль хэдийн нэр хүнд нь унасан Засгийн газарт том цохилт өгсөн. Өнгөрсөн 12-р сард Кишида хандив, авилгын шуугиантай холбоотой хүмүүсийг Засгийн газрын танхим болон намын гол албан тушаалаас нь буулгасан ч засгийн газрынх нь иргэдийн дундах үнэлгээ 20 орчим хувь болж буурсан байна.
Сэтгэгдэл