ИБУИНХУ-д нэг удаагийн электрон тамхийг хориглоно
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ирэх Даваа гарагт нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглох шинэ хуулийн төсөл танилцуулна гэж мэдэгдлээ. Нэг удаагийн электрон тамхийг хүүхэд залуус ихээр худалдан авч хэрэглэдэг тул ийм шийдвэр гаргах гэж байна гэж мэдээлсэн байна. Энэ шинэ хуулийн төслийг танилцуулснаар Их Британийн засгийн газраас урьд нь гаргаж байсан залуусын тамхины хэрэглээг багасгах тухай хуулийн төслийн саналыг баталгаажуулж, дэмжсэн хэрэг болж байна гэж шинжээчид тайлбарлаж байна.
Электрон тамхины шинэ хууль батлагдсанаар энэ төрлийн тамхины олон амт төрлийг хязгаарлах, сав баглаа боодлыг нь цулгуй, анхаарал татахуйц биш болгох зэрэг журам үйлчилж эхлэх юм байна. Их Британи улсад жил бүр хорт хавдраар өвчлөн нас барагсдын дөрвөн хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй хорт хавдраар өвчилсөн байдаг байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.191.70] 2024-01-31 19:58:52
Монголд энэ муухай үнэртэй хортой утааг хориглоосой, эрэгтэй эмэгтэйгүй бүх хүүхдүүд бараг татаад гудмаар алхаад байна уу?
balgg [59.153.113.162] 2024-01-31 17:12:14
zuv bainaa
Зочин [66.181.186.89] 2024-01-31 16:19:34
Хүүхдүүд энийг гоё, лаг харагдана гэж бодож л авч хэрэглэж эхэлдэг. Энэ бол эрт тамхинд ороод олон жил тамхи татсан томчуудын үнэнээ хэлдэг үг нь. Тэгэхээр томчууд нь өөрийн гангараа хэв маяг болгосноор хүүхдүүд гоё гээд ойлгочихдог байх нь. Хэрэв хөгшин бүдүүн үрчгэр хар халтар бохир хувцастай бүдүүлэг заваан хүмүүс тамхи татаад, харин беэ зөв авч явдаг нийгмийн үлгэр дууриаллуд нь татахгүй бвал хүүхдүүд энийг муу муухай зүйл гэдэгийг ойлгоно. Гэтэл нийгмийн үлгэр дууриал болох хэсэг нь рекламдах гээд мөнгөний гэрээ хийчихсэн ч бдаг юмуу хүүхдүүдийг уруу татаад л бдаг.
Зочин [66.181.186.89] 2024-01-31 16:21:43
Бас хүүхдүүдэд таалагдах өөр гоё чамин хэрэглээтэй, биед хоргүй сайн зүйл бодож олж хийж өгвөл дороо л бие биенээ дууриах байх.