ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Мөн хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй.Мөн ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.
Сэтгэгдэл
Batzorig [202.126.90.74] 2024-02-02 12:09:22
Sonin bna
2 хөршөө л мартаж болдоггүй юм шүү. [66.181.160.7] 2024-02-01 10:14:45
2 хөршийнхөө эрх ашигт нийцэхгүй элдэв зүйл л Германтай ярьж тохиролцож болохгүй. Дараа нь бид түүнээсээ болж хэцүүднэ шүү. Украйны дайны талаар ч элдэв байр суурь илэрхийлэх нь бидэнд сүүлдээ нигууртай болно. Стратегийн 1,2-р түншийн тухай сайн санаж, 3-р зэргийн түншид их юм амлаж ороогдохгүй байхыг бодоорой. Үүнийг манай тал ойлгож байгаа байх.
Зочин [66.181.177.112] 2024-02-01 20:26:58
Хуцмой
1 [66.181.188.85] 2024-01-31 22:16:08
Юм л гуйэ яваа даа.
6wys [202.126.90.74] 2024-02-02 12:09:21
Gzhshd