Талийгаач хүүгийн ээж: Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, онц ноцтой хохирол учруулсан. Ослын улмаас амиа алдагсдын тоо тав болоод байна.Тодруулбал, ослын үеэр гурван гал сөнөөгч нас барсан. Галд өртөж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс өнгөрсөн сарын 27-нд 19 настай С, өчигдөр 40 настай Б нар эмчилгээний явцад нас барсан харамсалтай явдал болов. Тэд 80-95 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсныг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.
ГССҮТ-ийн Түлэнхийн төвд одоогоор эмчлүүлж байгаа найман иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татаж буй.
Тэрбээр ослын буруутай этгээдийг нэн даруй тогтоохыг үүрэг болгохоос гадна уг хэрэгтэй холбоотой улстөрчдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой. Тодруулбал, хэрэг гарах үеэр тэр орчимд ямар машин хөдөлгөөнд оролцсон, тэдгээр нь улстөрчдийн хамаарал бүхий байсан эсэх, мөн дээр нь хуулийн байгууллагын хүмүүс явсан эсэхийг ч давхар шалгахыг үүрэгджээ. Нэг ёсондоо уг хэрэг санамсаргүй явдал байсан уу, зохион байгуулалттай юу гэдэг эргэлзээг нийгэмд бий болгож орхилоо.
Үүний дараа буюу энэ сарын 29-нд Улсын ерөнхий прокурорын газраас ослыг шалгах Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгчийг нэгтгэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлэхээр болсныг мэдээлэв.
Б.Батзориг: Хохирогч бүрээс мэдүүлэг авах учраас олон мөрдөгч ажиллах шаардлагатай
Ерөнхий сайдын мэдэгдэл, Ажлын хэсэгт олон мөрдөгчийг нэгтгэсэн явдал таван хүний амийг авч одсон энэ галын осол юутай холбоотой байв гэдэг асуулт урган гараад байна. Энэ хүрээнд Монголын Криминологичдын холбооны дарга, доктор профессор Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулав.
-Криминологич хүний хувьд та газтай машин дэлбэрсэн ослыг ажиглаж байгаа байх. Ерөнхий сайд уг хэргийг зохион байгуулалттай байсан эсэхийг тодруул гэдэг үүргийг холбогдох албадад өгсөн. Прокурорын байгууллагаас 115 мөрдөгчийг хамарсан ажлын хэсэг байгууллаа. Энэ явдал юуг харуулаад байна вэ?
-Энэ хэрэг өөрөө олон хохирогчтой байгааг бид харж байна шүү дээ. Нэг байр тэр чигээрээ шатаж, оршин суугчид нь хохироод байна. Хүмүүс нас барлаа. Тиймээс богино хугацаанд хэргийг шалгаж дуусахын тулд Ажлын хэсэг байгуулж байгаа хэрэг.
Мөрдөгчид хохирсон бүх хүнээс мэдүүлэг авч таарна шүү дээ. Орц орцоор нь үнэлгээ тогтооно. Маш өргөн ажиллагаа явагдана.
-Ерөнхий сайдын мэдэгдлийг та анзаарсан байх?
-Олон хохирогчтой хэргийн хувьд маш олон талаар, олон сэжиг таамгаар шалгана. Тэр бүрийг мухарлах болно. Хохирогчдоос ослын талаар өөр өөр зүйл ярьж байгаа. “Дашваанжил” ХХК ч бас нэг зүйл ярьж таарна. Гарсан сэжиг таамаг бүрийг шалгаж мухарлах ёстой. Тэр дунд таны хэлсэн таамаглал ч байх боломжтой. Түүнээс биш гал гарсан, хүмүүс хохирсон байна гээд орхичихгүй.
Бөмбөгөрийн хэргийг санаж байгаа байх. Олон хохирогчтой галын хэрэг шүү дээ. Хүн бүр харилцан адилгүй мэдүүлэг, хохирлын тухай ярьдаг. Тэр бүрд үнэлгээ хийгээд явах болно.
-Хэргийн талаар таны дүгнэлт ямар байна вэ?
-Криминологичийн хувьд хэргийг шалгаж дууссаны дараа дүн шинжилгээ хийдэг. Тиймээс одоогоор хэрэг үүнээс болсон, ийм учир шалтгаантай гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь дүгнэхэд зохион байгуулалттай гэж хэлэх боломжгүй болов уу гэв.
Дэлбэрэлтээс үүдэж анх 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дөрвөн хүн анхан шатны тусламж үйлчилгээ аваад эмнэлгээс гарсан бол 10 хүн үргэлжлүүлэн эмчлүүлсэн. Тэдний дундаас нь зургаа нь маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг албаныхан хэлж байлаа. Харамсалтай нь эмчлүүлж байсан иргэдээс 19 настай С, 40 настай Б нар дөрөв хоногийн зайтай нас барав.
Замын хөдөлгөөнд оролцож явсан гэмгүй иргэд осолд өртөж амиа алдсан явдал олон нийтийн дунд ихээхэн эмзэглэл төрүүлж буй. Тэдний талаар өнөөдөр хэн ч дурсаж, эмгэнэж, цаашлаад нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй байгаа билээ. Талийгаач 19 настай С нь ослын үеэр автомашин дотор байсан бөгөөд газ алдагдаж, дэлбэрэлт болох үеэр машин нь шатжээ. Тухайн үед машинаасаа бууж амжсан байна. Гэвч түлэгдэлт их байсан учраас гудамжинд явж байсан хоёр залуу тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.
Талийгаач хүүгийн ээж: Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх байх
Талийгаач С-ийн ээж Б-тэй холбогдоход “Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна. Хүүгийнхээ нэрийг хөндөж, осолтой холбоотой ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцсон. Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх биз. Бид нэгэнт болоод өнгөрсөн ослын дараа хэн нэгэнд гомдол гаргаж, хэн нэгнийг буруутан болгож яримааргүй байна” гэсэн юм.
Галын осолд өртөж найман хүн одоогоор эмчлүүлж байгаа. Хийтэй холбоотой осол, түлэгдлийн талаар ГССҮТ-ийн эмчээс тодруулахад “Түлэгдлийн хувь 90 битгий хэл 60, 70 хувьтай байхад нэгэнт оройтчихдог доо. 80-90 хувийн түлэгдэл гэдэг найдваргүй, нэмэргүй. Анхнаасаа тавилан тодорхой байдаг. Учир нь амьсгалын зам түлэгдчихдэг. Тэр л хэцүү. Гал, газ, бензин, уксус гээд түлэгдэлт өөр өөр. Харин эмчилгээний зарчмын хувьд ерөнхийдөө адилхан байдаг” гэж байв.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-02-01 20:43:59
патрол баагийг хамгийн их шалж нөхөн төлбөр шаардах ётсой байгууллага бол ХЭҮК сэтгүүлч шүүдээ. патрол нуувчинд ороод хөх инээдээ барьж чадахгүй хий дүр эсгээд мгэнэлт жүжиг тавьж суугаа. ил гаргаад шалж баалж байх ёстой.
Иргэг [66.181.181.166] 2024-02-01 20:03:47
Адил байр өгөх ёстой Бас л амьдрах гээд явж басйан ..Эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсд бас нөхөн олговор олгох нь зөв
Зочин [59.153.112.24] 2024-02-01 18:33:10
Новшийн өвгөн чөтгөр үнэн хариуцлаггүй хандсанаас болсон.тийм аюултай шингэн авч явсныг өвгөн мэдэж байсан.ядаж онцгойгийнд очоод хэлж болох байсан энд тэнд нуугдаж зогсож байснаас өөр хүний амь насыг хамгаалая гэж зүтгээгүй
… [93.61.91.91] 2024-02-02 04:32:25
Холд гээд гүйхээс өөр яах вэ дээ. Хүний зовлонг эхлээд өөрийнх нь зүгээс харж сур
Zochib [202.9.40.5] 2024-02-01 19:07:29
Harin tiin hoino bgaa humuustee anhaaruulj heleh estoi bsn. Uuruu amia hoihoolood tsugtsan. Gaz aldaj bn mashinaasaa gar gej heleh estoi bsn.
Зочин [202.126.88.102] 2024-02-01 17:12:53
Онцгойгийн залуус гал хаанаас гарч байгааг тодорхойлох гээд зогсож байгаад амь эрсдэх, зүгээр замаар явж байгаад манан дунд машинаасаа гарч ирээд ард урд нь байгаа машинууд яагаад зогссоны учрыг олох гэж байгаад галд өртөж амь эрсэдсэн хүмүүсийн хооронд ямар ялгаа байна даа. Тэдний оронд өөрөө зогсож байсан бол яана. Тэдний машинуудаас нь юу ч үлдээгүй. Тэр хүмүүсийг ээж аав ах дүүс нь мэдсэн болов уу. Эмнэлгийнхнээс очоод асууж сурсан сурвалжлагчид хэр багаа бол.Ийм байдалд орсон гэмгүй хүн хардуулахаар, хувь хүн биеэ хамгаалах ухаанд суралцаж өөртөө найдаж, Дэлбэрэх гэж байгаа ёмкость хаашаа буудах вэ гэдгийг хурдан хугацаанд тооцож сурах, газраар нүүгэлтээд ирж байгаа манан утаа уурыг аюултай юу үгүй юу гэдгийг тодорхойлж сурах, газны утаа цахилгаанждаг хувцасны үрэлтэнд, асаалттай гар утсанд гал авалцдаг, ийм утаан дунд орох юм бол бүх юмаа унтраагаад хурдан холдож, салхинд замхрахыг хүлээхээс өөр арга байхгүй гэдгийг тэнд байсан хүмсийн нэг нь ч олж уншихгүй яав даа гэж бдгдх ю
Зочин [103.57.95.111] 2024-02-01 15:11:53
Сайн тунгааж бодоцгооё янз бүрийн зүйл хийх гээд том жижиг баллонтой газтай хаьцаж үзээгүй хүн монголд бараг байхгүй биз дээ бид газны крантыг нээгээд ямар нэгэн байдлаар гал өгөхгүй бол газ асдаг билүү тэгвэл 2 машин шүргэлцснээс хойш 5 минутын дараа дэлбэрэлт болсон гэвэл агаарт тархсан газанд хаанач юм хэн нэгэн санамсаргүй гал гаргасан гэсэн үг гал гаргасан хүн түлэгдсэн хүмүүс дотор байх магадлал маш өндөр
Зочин [203.98.76.249] 2024-02-01 20:48:14
машин дотороо тамхиа татаад сууж байсан. сурсан зангаараа тамхиа гаргаад шидсэн. нэг мэдсэн эрлэгт хүрсэн.
Zochin [91.5.110.170] 2024-02-01 14:12:21
Oyunerdene dandaa ingej hudlaa hutsaj baidag hudlaa neeh amaaraa gutsaj baihaar novsh zailaasai yu ch hiihgui ymar ch medleg baihguie erguu
УБ иргэн [122.201.31.120] 2024-02-03 22:39:55
Харамсалтай осол болгоны буруутан ерөнхий сайд юм уу, өөрөө хичээ, ажил хий, татвараа төл, хувь хүний л хариуцлагын асуудал, тэд хүлээнэ.
Зочин [66.181.188.185] 2024-02-02 00:05:59
Nutag nugaar yalgamaargui bn. Ghde hentiimhniig ulstor huchnii baiguullagad bugdig n ajilluulmaargui bn. Aimag bolgonii huchnii baiguullagad hentiin esvel hentiin udamtai humuus bn. Setguulchid bugdiih shuuj uzvel ih todorhoi garna daa
Irgen [103.57.93.31] 2024-02-01 13:31:16
Taliigaachiin ger bul torol torogsdod ni gun emgenel ilerhiilie. Mash ih haramsaj baina
Зочин [202.126.90.70] 2024-02-01 13:16:13
Saihan huu nyalhaaraa huugiin mini naiz sergelen huurhun huu bsan. Bid hedii boltol saihan ursee tsag busaar hariutslagagui hen negnii balagaar aldsaar baih estoi uym be. Buruutai etgeedeer hariutslagiig uuruulj ger buld ni nuhun tulburiig olgoh estoi gej uzej bna, geed ch hunii amiig uneleh bolomjgui sh dee.
Зочин [202.9.40.121] 2024-02-01 13:02:43
Ерөнхий сайд нь улс төржүүлээд террорист ажиллагаа гэж өөрөө бодчихоод дүгнэлт гараагүй байхад хариуцлагагүй мэдэгдэл хэлнэ Хотын дарга нь би ажил аваад 3 сар болж байна 30 жилийн тогтолцоо надад хамаагүй гээд хэлчихлээ Уучлалт гуйгаад хариуцлага ярих байх гэж ард түмэн хүлээж байсан Гэтэл ийм л хариулт авлаа даа
Zichin [91.5.110.170] 2024-02-01 14:12:58
Ugaasaa hudalch danh
Зочин [66.181.189.33] 2024-02-01 12:57:57
Нас барсан хүүгийн ар гэрт хохиролыг 3 гал сөнөөгчидтэй адилханаар барагдуулж нөхөн олговор олгох ёстой.
Зочин [139.5.218.66] 2024-02-01 11:47:09
Монголчуудын уйтгартай гунигтай харуулсалтай амьдрал.
irgen [202.9.46.48] 2024-02-01 11:37:26
Hursaj bgaarai.Har shuneer baarand turiin said n hytadtai uulzaad bn gehed tag l bsan bizde.Ugaas Namiin tsunh barigchid general egeed.ter duuchin n himi.pizikiin ymarch oilgoltgui t1 iin hiisen ajil.Harin Ariunbuyan.Ter duuchin 2 ogtsorch huuliin hariutslaga huleeh estoi.Musen kotok shig zam Nymbaatar zailah estoi.Meregjildee ymarch medleggui uomnuud tomiloh uom.OBG iin darga nariin 100 huvi buruu.
Зочин [209.89.240.99] 2024-02-01 11:04:49
Эвий эвиы цэл залуу хүү.Ум маани бадми хум
Оюунчимэг [103.57.93.107] 2024-02-01 10:18:50
Сайн шалга Тэрүёд ямар машин явсан зөрсөнийг