БАНКУУД Ч ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАДАГ

Aдмин / Нүүр

Аав, ээж, ах, эгч дүү нар цөм нэгнээ хайрлан хамгаалдаг шиг нийгэм дэх бүх байгууллага хамт олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээнэ. Нэгнийхээ мэдэхгүй зүйлд нь туслах, хамтдаа бэрхшээлийг даван гарах, аз жаргал, баяр хөөрөө хуваалцах гэх мэтээр бие биедээ анхаарал халамж тавих үйлдэл бол хайрын илэрхийлэл бөгөөд энэ бүхэн зүгээр л сэтгэл зүрхнээс ундран гардаг. Бие биедээ тусалж дэмжин илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж байгааг нийгмийн хариуцлага гэж ойлгож болно.

Аав ээж, ах эгч нар цалингаа банкаар дамжуулан авдаг. Харин банкнууд хүмүүс юунд мөнгөө хэрхэн яаж ямар хугацаанд зарцуулж бас хадгалбал хэрэгтэй вэ гэдэг дээр зөвлөгөө өгч, хэрхэн хэмнэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахыг заадаг хөтөлбөрүүд зохион байгуулж, зааж сургадаг.

Банкны нийгмийн хариуцлага гэдэг нь аливаа зүйлийг зөв хийх л гэсэн үг юм. Удирдлага болон ажилтнууд нь банканд үйлчлүүлж байгаа хүн бүрд шударга, нээлттэй, ил тод, хүндэтгэлтэй хандахаас хүртэл эхэлдэг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаасыг модоор хийдэг. Тэгвэл банкнууд маш их цаас хог хэрэглэхээс татгалзаж гар утас болон компьютерын цахим хэрэглээг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Бас хог хаягдлыг багасгаж, эх дэлхийдээ мод тарьж хайрлан хамгаална. Иймд нийгмийн хариуцлага гэдэг нь бүхнийг хайрлаж, зүрх сэтгэлээсээ ундран гардаг чин сэтгэлийн энэрлийг түгээх ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.