“Хүүхдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулж болохгүй” гэв

Aдмин / Нүүр

Цагаан сарын баярын дараа болох Дүнжингарав хурдан морины уралдааныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан тэргүүтэй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан “Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины үсэргээ, уралдааныг хориглосон байдаг. 1996 оноос хойш 50 гаруй хүүхэд өвөл, хаврын морин уралдааны улмаас амиа алдсан байдаг.

Гэвч эрх баригчид удаа дараа өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулж байна. Ийн дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Уяач улс төрчид Засгийн газарт нөлөөлж байна.

Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулах юм бол гаднын улсад муухай харагдана. Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулж, хүүхдийн амь нас эрсдэх юм бол бид Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө. Хуулиас хориглосон асуудлыг лоббидох ажиллагааг эхлүүлэх юм бол хүүхдэд ээлгүй улс төрчдийг зарлана. Хүүхдүүдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй” хэмээн ярилаа.” гэв.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.66.71] 2024-02-01 16:56:07

Арай дэндүү шүү энэ уяачид нь өөрсдөө морио унаад уралдвал таарнаа Мөнгөөр л унуулж байгаа ш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.