УЕПГ: Эрүүл мэндийн даатгалын санд 318 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна.
Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл бичиж, зам тээврийн ослын улмаас хохирсон хүний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар шийдвэрлүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.54] 2024-02-04 19:52:56
Гранд мед эмнэлэгт ходоодны дуран хийлгэхээр цаг авья гэхэд бүххаяг, рд, гэрийн хаяг утасны дугааар, утсаар аваад, цаг өгөхгүй дүүргийн эмнэлгээс ЭМД- даатгалд мөнгө байгаа гэсэн тодорхойлолт авч ир гэнэ. Танай санд байх ёстой гэсэн чинь байхгүй гэнэ. ДНЭ болохоор бүх юм цахим шүү! бичгээр өгөх боломжгүй гэнэ. Ингээд хоосон баахан тодорхойлолт өгөөд хоцорлоо. Үүнийг хаана шалгадаг бол??????