19 жилийн дараа Өмнөд Солонгост зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх шинэ казино нээгдэж байна
АНУ-д бүртгэлтэй Mohegan компани өнөөдөр буюу Бямба гарагт Өмнөд Солонгост зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх шинэ казино нээж байгаагаа зарлажээ. Энэ нь тус компанийн 2024 оны дундуур бүрэн нээх “Mohegan Inspire Entertainment Resort” иж бүрэн энтертайнмэнт төвийн нэг хэсэг юм байна. Энэхүү төслийнхөө эхний үе шатанд Mohegan компани $1.6 тэрбумын хөрөнгө оруулжээ.
Өмнөд Солонгос улс хамгийн сүүлд 2006 онд казиногийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Grand Korea Leisure компанид өгч байсан гэнэ.
Шинэ казино нь олон улсын агаарын тээврийн төв Инчон хотод байрладаг бөгөөд Токио, Бээжин, Тайпэй, Хонконг зэрэг Азийн томоохон хотуудаас дөрвөн цагийн дотор ирэх боломжтой байхаар тооцжээ.
Нийт 150 ширээ, 390 слот машин, 160 электроник ширээний тоглоомтой уг казино Өмнөд Солонгост хамгийн томд тооцогдож байна. Тус улсад одоогоор зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг нийт 16 казино байгаа. Эдгээрээс гадна солонгосчуудад үйлчилдэг ганцхан казино байдаг нь Kangwon Land Casino юм.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдэл
Зочин [188.150.68.78] 2024-02-05 19:57:15
Uneen, daanch huuli orchiniig ch burduulj chadahgui zambaraagui ym bolno biz. So mungiig oloh ni dee, hujaa, Mgl, geed azi euvropiin baychuud ochij toglono
Зотин [59.153.113.10] 2024-02-04 22:43:28
Зочин [103.254.123.132] 2024-02-04 17:38:23
хэцүү ч юмаа даа...
зочин [60.41.246.196] 2024-02-04 13:05:09
МАНАЙ КАЗИНОГИЙН СУПЕР ОДУУД ХҮРЭЛСҮХ,ЗАНДАНШАТАР,БАТЦЭЦЭГ МЭТ ТОМЧУУЛД САЙХАН МЭДЭЭ БНА. ОДОО ТИЙШЭЭ ХУШУУРЦГААХ БИЗЭЭ.
Зочин [103.254.123.132] 2024-02-03 11:42:58
Манайх мөн гадаадынханд зориулсан казино байгуулвал том хөрөнгө оруулалт болно шүү. Тэрнээс газар шороогоо 100 ч байна уу 60 ч байна ашиглуулна гэж ярьснаас хамаагүй дээр...