БҮХ ХАРИУЦЛАГААС БУЛТДАГ ДАРГА АНГИ БА ХОХИРОЛ БҮХЭНД БУРУУТАЙ АРД ТҮМЭН

Aдмин / Улстөр

Монгол Улсыг уг нь Үндсэн хуульт төртэй эрх зүйн боловсронгуй тогтолцоотой. Гэтэл хариуцлагын тухай ойлголт тун бүрхэг. Тогтсон хэм хэмжээг дагаж мөрдүүлэх гэж хууль, дүрэм журам үйлчилдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн бүх анги давхрааны асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл “дарга буруугүй” гэдэг бичигдээгүй ёс тогтчихов. Сэтгүүлч Мөнхбаясгалан “Эрх мэдэл, албан тушаал, авилгалын хохирогч нь ард түмэн болдог. Хамгийн аюултай хот бол Улаанбаатар. Цэцэрлэгт хүрээлэнгийн ухаад орхисон нүхэнд тогтсон цүнхээлд хүүхдүүд живж үхсэнийг бид одоо мартсан. Хөлбөмбөг тоглож явсан хүү талбайн хаалганд даруулж амь эрсэдсэн. Тэд зүгээр л тоглохыг хүссэн хүүхдүүд байлаа. Сургуульдаа явж байсан охины дээрээс кран унасны улмаас т няц даруулж амь үрэгдсэн. Охин зүгээр л сурч мэдэхээр дэрвэж явсан.

Ээждээ эм авчрахаар гүйж явсан хүү цахилгааны утас унаж тог гүйсэн шалбаагт гишгээд нас барсан…. Яагаад ийм муухай энэрэлгүй юм бэ гэж үү. Энэ бол авлигал, эрх мэдлийн хүнд суртал. Тэд ард түмнийхээ аюулгүй байдлыг бүрмөсөн мартсан. Ядуусын там дээр баячуудын диваажин бүтдэг гэдэг энэ буюу!!!” гэж өөрийн цахим хуудсанд бичиж.

Үнэхээр л авлигалын хар сүүдэр арван толгойтой атгаалжин хар мангас гэж үлгэрт гардагчлан бодитоор амилаад шуналтнуудын бий болгосон аймшигт харанхуй ангал дотор шавар намагт тэлчилж байгаа юм шиг…

Хулгайгаа булзааруулахаар бусдыг гүтгэж, хүчирхийлж, хэлмэгдүүлж, тамлан, алж хяддаг тогтолцоог явцуугаар дарангуйлал гэж нэрлэдэг. Дарангуйлал ердөө л юу ч чаддаггүй хулгайлж амиа зогоодог өлөн сэтгэлгээнээс гардаг.

“ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАЙСАНТАЙГАА Ч ХАМТАРДАГ БОЛ ЧАДАХ ЗҮЙЛЭЭ ОЙЛГОДОГ НЬ НИЙТИЙН ЭРХ АШИГ НЬ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА ГЭДГИЙГ МЭДЭЖ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ЗОРИУЛДАГ.

ЭНЭ БОЛ БОЛОВСРОЛ, СЭТГЭЛГЭЭ ТҮВШИН, ТӨЛӨВШИЛ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-06 16:25:46

нэг л шүүмжлэл зүүгдсэн дарга нарыг цаазла. нэг хэсэг л цаазаар шийтгэж байж цэвэрлэгдэнэ

Иргэн [70.93.178.224] 2024-02-06 00:09:41

Монголд авилгал хээл хахууль муу бүхэн бүрэлдэн тогтсон хууль шүүх тагнуул цагдаань хууль ёсоор шударга байж бүх зүйлд хууль дүрэм ном ёсоор шийдвэр гаргаж бгаагүй мөнгөтэй нөхдийн өмнө бууж өгдөг хууль бус юм хийдэг маш олон жишээ бий бүх утаа түгжрэлийг бараг бүгдээрээ бий болгосон нийслэл хотод мөрдөгдөх стандарт гэж бхгүй хөдөөгөөс дайжсан хүн сүргийн бөөгнөрөл бий болсох үнэнийг бичиж бх ёстой сэтгүүлчид нь нилээд олонх нь эзэнтэй бичигчид болж эзэн нь луйварчин бсан ч хамгаалдаг шударга нь цөөн болсон улайм цайм луйварчинг хамгаалдаг болсон иргэдийн нилээд хэсэг нь бэлэнчлэх өөрийн амьдралаа өөрөө босгож өөд нь татахын оронд хэн нэгнийг буруутган залхуурал архинд донтох болсон өөрсдөө биш буруугаа бусдаас хайдаг сэтгэхүй ёс суртхууны доройтол нийгмийг хөмөрсөн тогоо шиг болгож бна сэтгэхүй ухамсар ш оюун санаандаа өөрчлөлт хийж чадахгүй бол хэн ч намгаасаа гарч чадахгүй бизээ

Зочин [176.59.150.75] 2024-02-06 00:00:53

Үнэн гийсэн цагт тэд Хэлмэгдэгсэд гэдэг нэр зүүдэг

Зочин [64.119.29.2] 2024-02-05 17:34:41

Дарга ангийн долоогч нар нь ч мөн ажлаас, хариуцлагаас бултаж зугтан ажлаас зугтахын мастер, хумсаа нуусан муур шиг чимээгүй байж байгаад дарга нэр зүүсэн ахдаа, эгчдээ хэлж байгаад амиа хоохойлж өөр хүнд ажлаа тохдог. Ядаж ичиж мэдэхгүй нь л харамсалтай.

Зочин [202.126.88.143] 2024-02-05 15:34:41

Unen bn


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.