Цахимаар покер тоглуулдаг бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Aдмин / Хууль

Цахимаар покер тоглуулдаг бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргэжээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулдаг зургаан иргэнд хэрэг үүсгэсэн.

Улмаар дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-06 14:01:18

хар тамхи мөрийтэй тоглоом архидалтаар хүн албббал эрүүлээр хүн албал муу махны хэрэгтэнгүүдэд цааз өгдөг болбол таарна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.