Албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шалгахаар болжээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж буй юм байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар хоёр материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.185] 2024-02-12 17:53:23
Эрлээд цагдаа,прокурор шүүхийн авилгачдаасаа эхэлж шалгах хэрэгтэйдээ..
Зочин [66.181.190.119] 2024-02-11 09:40:58
МОНГОЛЫН ШҮҮХ ГЭЖ АВИЛГАЛД ИДЭГДСЭН ТОМ АЙЛ БАЙНА ДАА ШУДАРГА БУСЫН ТУЙЛ
Зочин [203.98.76.249] 2024-02-06 15:58:10
шалгана гэх юм хөрөнгийг хурааж байгаад гөлөг баас болгож байгаад шалга тэгхэгүй бол хулгайн мөнгөөрөө хахууль өгөөд өлөн шүүгичд нь өлөнтөөд байна