Газар хөдлөлтийн улмаас 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэжээ
БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны хоёрдугаар сарын 6-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн.
Түүнээс хойш жилийн дараа байшин, барилгын нурангийн цэвэрлэгээний үйл явц 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэж, 200 мянга орчим хүн контейнерт амьдарч байна.
Газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр жилийн хугацаанд 254195 орон сууцыг шинээр барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Орон гэргүй болсон иргэдийг байртай болгоход хамгийн багадаа 50 мянган орон сууц барих шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Бр!!!! [66.181.181.73] 2024-02-10 17:06:01
Турк шиг хүн ам ихтэй, нягт, баян улс ингэж байхад хүн ам цөөтэй, талаар нэг тарчихсан. ядуу улс ч балрах юм байнадоо.