Марафоны дэлхийн рекорд эзэмшигч Кэлвин Киптум автомашины ослоор өөд боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Кенийн цагдаагийн газраас орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт Элдорет мужийн Рифт Валлей хотын ойролцоо болсон автомашины ослын үеэр марафоны нэрт гүйгч Кэлвин Киптум түүний дасгалжуулагч Гервайс Хакизимана нар өөд болсныг мэдээллээ. Ослын улмаас бас нэгэн эмэгтэй орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Дөнгөж 24 настай К.Киптум Тоёота Премио загварын автомашинаа өөрөө жолоодож явсан бөгөөд замын хажуугийн мод мөргөсөн гэнэ. К.Киптум өнгөрсөн аравдугаар сард Чикагогийн марафонд 2:00:35 цагаар дэлхийн рекорд шинэчилсэн билээ.

зураг

Талийгаач хоёр цаг дотор замаа дуусгасан анхны марафонч болохоор зорилго тавьсан байлаа. Түүний дасгалжуулагч 36 настай Г.Хакизимана хагас марафон буюу 5,000 метрийн гүйлтээр Руандагийн шигшээд багтаж байсан юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Ко "Бид нэгэн одоо алдлаа. Ийм мэдээ сонсоод шоконд орсон. Кенийн ард түмэн, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье" гэж ярьсан юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.