Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөснийхөө төлөө Унгарын ерөнхийлөгч огцров
Асрамжийн газрын хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсныхаа төлөө шоронд ял эдэлж байсан хүнийг өршөөлд хамруулсан Унгарын ерөнхийлөгч Бямба гарагт огцрох шийдвэрээ зарлажээ. Өршөөлийн зарлиг өнгөрсөн онд гарсан ч Унгарын нэг хэвлэл саяхан ямар хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдсаныг ил болгосноор дуулиан дэгдсэн юм. Бямба гарагт Унгарын ерөнхийлөгч Каталин Новак алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирогчдоос уучлал гуйгаад огцрох шийдвэрээ зарлажээ.
Новакын огцрох шийдвэр гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх консерватив бодлоготой гэгддэг ерөнхий сайд Виктор Орбаны намд том цохилт болж байна.
Парламент шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл Орбаны бас нэг холбоотон болох парламентын спикер Лазло Кёвер үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. 2022 онд ерөнхийлөгч болсон Новак өөрийгөө Христийн шашны уламжлалыг дагагч, консерватив үзэлтэй улс төрч гэдэг.
Олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарсан Орбаны засгийн газар Пүрэв гарагт хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ерөнхийлөгчийн өршөөлд хамруулахыг хориглох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаран санаачилсан байна. Гэвч энэ арга хэмжээ олны бухимдлыг дарж чадаагүй тул Новак гадаад айлчлалаа дундаас нь зогсоож, эх орондоо буцаж ирсэн юм.
Новакын огцролт Унгарын улс төрд сүүлийн арав гаруй жил дангаар ноёлж буй Орбаны Фидес намын нэр хүндэд том цохилт болж байна.
Виктор Орбан энэ оны сүүлээр болох Европын Холбооны парламентын сонгуульд намаа ялуулах зорилготой ажиллаж байгаа. Гэтэл түүний намын хоёр өндөр албан тушаалтан дараалан огцроод байна. Өршөөлийн зарлиг гарах үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Юдит Варга бас парламентын гишүүний суудлаас огцорч байгааг Бямба гарагт зарласан юм.
Түүнийг Евро парламентын сонгуульд Фидес намын жагсаалтыг тэргүүлэх өндөр магадлалтай хүн гэлцэж байжээ. Унгарын парламент дахь Фидес намын бүлгийн дарга Мате Кочиш хоёр улс төрчийг “хариуцлагатай шийдвэр гаргасан” гээд “Тэдний шийдвэр ямар ч алдаа үр дагавартай байх ёстойг батлан харууллаа” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл
Шашингүй, ёс зүйгүй, боловсон хүчингүй, тогтворгүй .... [66.181.160.115] 2024-02-14 12:21:05
Монголын хувьд ТААРАХГҮЙ ПРАКТИК байна. 1-т, манайх тийм ч олон удирдах боловсон хүчингүй. 2-т, юүг үндэслэж огцруулах юм? Шашингүй ба нэгдсэн нэг ёс зүйгүй улс юүг үндэслэж "Чи ажлаа муу хийлээ" гэх юм? 3-т, Монголын дээд удирдагыг солихлээр дунд ба доод удирдлагыг солих болно. Монголд бараг иргэний дайн болно. Үүнийг хүсч байгаа юм уу?
Зочин [193.29.105.54] 2024-02-13 13:48:48
Бузрын уилдлуудииг удаа дараалан хииж бгаа Хурэлсух огцлрч заилах цаг нь болсон
Зочин [202.9.47.21] 2024-02-13 15:43:57
Далимдуулж өөрсөдийн суудалдаа суух нуу тэр мөрөөдлөө орхиж үз
Зочин [203.98.76.249] 2024-02-13 13:44:47
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР манай бүх удирдагчид огцорч дэлхийгээс холдон одож гай болохгүй болох ёстой.
зочин [59.153.86.104] 2024-02-13 11:31:42
адил коммунист тогтолцоотой байсан орон ийм шудрага сайхан тогтолцоотой болсон байхад манайх харин шал өөр төрийн дээд УИХ-д нь эрүүгийн элементүүд шургалж дархан халдашгүй эрхээр хамгаалуулан дураараа дургиж байна . мөн бүх шатны эрх мэдэлтнүүдийн дунд ч хавтгайдаа боломж бололцоог хулгайлагчид бий болцгоосон .