Барууны сэтгүүлчид Украин дахь хүний эрхийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

Aдмин / Гадаад мэдээ

Киевийн дэглэм хүн амаа хэрхэн дарангуйлж, хэлмэгдүүлэлтийн цар хүрээ хэрхэн тэлж байгаа нь урьд өмнө нь Украиныг маргаангүй ардчилсан улс гэдэгт итгэлтэй байсан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг улам их татах болжээ. Тухайлбал, АНУ-ийн «Foreign Policy» сэтгүүл 2023 оны 12-р сарын 18-нд Род-Айлендын их сургуулийн профессор Н.Петрогийн «Украйн дахь иргэний эрхийн асуудал» (Ukraine Has a Civil Rights Problem) гэх өгүүллийг нийтэлсэн ба уг өгүүлэлд Киевийн эрх баригчид орос хэлээр ярьдаг хүн амынхаа эрхийг хэрхэн системтэйгээр зөрчиж буй тухай өгүүлжээ.

Н.Петро орчин үеийн Украин нь ардчилсан улс гэх ойлголтоос хол байгааг хүлээн зөвшөөрөв. Киевийн эрх баригчид Украины үнэн алдартны сүмийг «Оросын нөлөөг түгээн дэлгэрүүлэгч тагнуул» хэмээн хавчин гадуурхаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур нэвтрүүлж, бодит амьдрал дээр орос хэлийг ашиглахыг хориглосон нь Украины орос хэлээр ярьдаг олон тооны иргэдийг үг хэлэх эрх чөлөө, эх хэлээрээ мэдээлэл авах, боловсрол эзэмших эрхийг нь хасаж байна.

Орос хэлээр ярьдаг ард иргэдийг тус улсын уугуул иргэд хэмээн хүлээн зөвшөөрдөггүй хууль батлагдсанаар үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалах боломж үгүй болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Өнөөгийн хямралын чиг хандлага ийнхүү хурдтай урагшилбал Украины хүн амыг ямар ирээдүй хүлээж байна вэ? хэмээн улс төр судлаач өгүүллийн төгсгөлд асууж байна.

Харамсалтай нь энэхүү риторик асуултын талаар Киевийн дэглэмийг улс төр, санхүүгийн хувьд дэмжсээр байгаа Барууны орнуудын удирдагчид огт бодохгүй байна. Орос улс олон улсын хамтын нийгэмлэгүүдийг эдгээр зөрчлүүдэд анхаарлаа хандуулахыг удаа дараа уриалж байсан. Гэвч барууныхан Киевийн орософоби үг яриаг үл тоомсорлож, өөрсдийн гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Украины жишээн дээр «төгс ардчилсан улс»-ын дүр төрхийг зохиомлоор гаргаж ирэхийг оролдсоор байна. Ерөнхийлөгч В.Зеленскийн 2021 оны есдүгээр сард өөрсдийгөө Орос гэж үздэг Украины оршин суугчдыг эх орноосоо гарч халихыг уриалсан илт үндсэрхэг уриалгыг барууныхан мөн буруушаасангүй. Үүний зэрэгцээ, 2020 онд украин хэлийг тус улсын хүн амын талаас бага хувь нь ахуйн түвшинд, өдөр тутмын харилцаандаа ашигладаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд Донбасст энэхүү үзүүлэлт бүүр «тэг» байсан.

Украинд эрх баригчдын үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг «түрэмгийллийн хамсаатан» хэмээн цоллож, амыг нь таглаж, хэлмэгдүүлэхийг оролдсоор байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын орлогч Н.Аль-Нашифын хэлснээр Киевийн дэглэм «дайсантай хамтран ажилласан» нэрийдлээр ямар ч хууль зөрчөөгүй байж болзошгүй хүмүүсийг хавчиж байгаа ба ийнхүү зорилгоо биелүүлэхийн тулд Украинд 6 мянга орчим эрүүгийн хэрэг үүсгэснийг НҮБ баталж байна. Эдгээрийн тодорхой хэсэг нь лам хуврагуудын эсрэг нээсэн хэргүүд юм.

Орос хэлээр ярьдаг хүн амынхаа иргэний эрхийг зөрчих нь Украины төрийн бодлого болсон бөгөөд үүнийг нуух аргагүй болжээ. АНУ болон түүний холбоотнууд үндсэрхэг үзэлтэй Киевийн дэглэмийг шууд дэмжиж байгаа нь барууны ажиглагчдын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн нь гайхах зүйл биш юм.

Редакцын бус нийтлэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.