Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн шөнө Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа. Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас, мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод байна.

Техник хэрэгсэл хүн хүч гарч байгаа хэдий ч замын зорчих хэсгийн нөхцөл байдал хэвийн болох хүртэл цаг хугацаа орж байна. Аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран,машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгууллаа. Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна. Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна. Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2024-02-17 05:39:27

Ingej garaaraa zas, mös zewerledeg uls zöwhön Mongol ulsad l baidah baih. Tegeed hunee harlaj hamgaalahgui baij, högjij baina geed baihiim.

Зочин [122.201.31.79] 2024-02-16 19:58:48

ДАЛЧИГНАЖ давхисан юмнуудаас болж аваар гарч байгаа, мөрөөрөө явсан хөөрхий хүмүүс л харамсалтай. Сүүлийн үед гэрлээ шилжүүлж мэддэггүй, нүд сохлом цагаан гэрэлтэй машин унасан хоосон толгойнууд их болжээ

ЗОЧИН [66.181.189.201] 2024-02-16 19:36:14

Яалт ч үгүй явах ажилтай бол гэлдрээд л байх хэрэгтэй гэж зөвлөх байна. сайн явж ирэв үү гэхээс биш хэр хурдан явж ирэв гэж асуудаггүй шүү дээ

Zochin [66.181.161.16] 2024-02-16 16:11:47

Goviin lalruud ajlaa hiigeechee

Зочин [66.181.177.145] 2024-02-16 14:56:20

Хурдаа тохируулж явахгүй хүмүүс үхэж хашрахгүй маа

Зочин [124.158.69.169] 2024-02-16 18:35:31

Hutsaad bgan.Haltirgaa gulgaa ihtei bna gj bga bizde naana cn

элийрэгч [202.126.90.44] 2024-02-16 16:40:03

хашрах гэж юу байхав тэр хүмүүс чинь үхчиж байгаам чинь


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.