Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутайг Оросын Думын дарга мэдэгдэв
ОХУ-ын парламентын доод танхим буюу Думын дарга сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Хойд Туйлын бүсэд оршдог шоронгийн захиргаа хоригдож байсан улстөрчийг нас барсныг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Думын дарга Вячеслав Володин “Навальныйн үхэлд Вашингтон, Брюсселийн эрх баригчид буруутай” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна.
Найрсаг бус харилцаатай орнуудын удирдагчид зэрэг зэрэг Кремлийг буруутгасан ижил агуулгатай мэдэгдэл гаргасан нь үүний илрэл гэж тэр дүгнэжээ. Володин цааш нь бичихдээ “Навальныйн үхэл өнөөдөр хэнд ашигтай вэ?” гэж асуугаад өөрөө хариулсан байна.
Түүний бодлоор Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан Өрнөдийн удирдагчид сонгуульд дахин ялах боломжоо өсгөхийн тулд үүнийг зохион байгуулсан гэнэ.
“Тэдний нэрийг хэлж болно. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга болон АНУ-ын удирдлагаас эхлээд Германы Шольц, Британийн Сунак, Украины Зеленский нарыг нэрлэж болно. Тэд бүгд Навальныйн үхлийн буруутан. Асар олон алдаатай шийдвэр гаргаж, албан тушаалтайгаа зууралдаж буй тэдэнд энэ үхэл ашигтай” гэж Володин мэдэгджээ.
Навальный нь Ямало Ненецийн автономит тойргийн нутагт, Умард Туйлын цагирагаас хойш 60 гаруй километр зайтай оршдог шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан юм. Тэрбээр Москва хотын ойролцоох шоронд хоригдож байгаад хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Оросын хорих газруудаас хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй гэгддэг энэхүү шоронд шилжиж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Сэтгэгдэл
Зочин [60.41.246.196] 2024-02-20 13:19:20
ПУТИНЫ ХИЙСЭН АЛЛАГАД ЯАХААРАА АНУ, БАРУУНЫХАН БУРУУТАЙ БАЙДАГ ЮМ БОЛОО. ХИЧНЭЭН БОДООД Ч ҮҮНИЙ УЧРЫГ ОЛОХГҮЙ НЭЭ. ЭНЭ ВОЛОДИН, МЕДВЕДЬЕВ, ПУТЛЕР 3 ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ОРОСЫГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ МӨХЛИЙН АНГАЛРУУ ХӨМӨРЧ БУЙ ХҮНИЙ АДАГ ХОГНУУД. ЭЛИЙРЧ БАЛАЙРЧ СОЛИОРЧЭЭ. ЯАНАА ОРОС ОРОН Ч СҮЙРЛИЙН ИРМЭГРҮҮ УЛАМ ДӨХСӨӨР ...
Зочин [66.181.191.74] 2024-02-20 10:27:25
Хойт туйлд байдаг ОХУ-ын алдарт чанга шоронд Навальный бурхан болсон нь яахаараа ЕХолбоо буруутан болдог билээ. Тэнэг иванууд ийм л яргачин алуурчин шүү дээ. Хэнийг ч гүтгэнэ. Оросыг болж өгвөл газрын хөрснөөс арчих хэрэгтэй тэгэж гэмээнэ дэлхий цэвэршинэ
zochin [66.181.184.15] 2024-02-19 09:44:51
Orosuud bugd galzuursan.
зочин [66.181.188.24] 2024-02-19 00:12:53
ЮУ???????????? АРАЙ Ч ДЭЭ. Монголд ирээд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүй, протокол мэддэггүй нөгөө орос энэ мөн үү? Навальный гуай орост амь насаа алдсан уу? эсвэл АНУ юмуу ЕХ-ны газар нутаг дээр амь насаа алдсан уу? Энэ хүн юу ярьж байгаагаа эрхбиш ойлгож байгаа байх даа? 2021 онд Навальный гуайг орост хордуулаад Германд эмчилсэн биз дээ? Одоо хүртэл ээжид нь цогцсыг нь харуулахгүй, өгөхгүй байгаа гээ биз дээ? оросууд арай л байна уу? Цаг хугацаа бүгдийг шүүдэг, харуулдаг гэсэн үү? Ум сайн амгалан болог.
Монголоос бид үхлийн шалтгааныг тогтоохгүй. [66.181.181.73] 2024-02-18 21:46:09
Хүлээж л бай. Албан ёсны эмнэлгийн хариу гарахлээр яах аа шийдэх хэрэгтэй ш дээ. Албан ёсны баримт гарчихлээр Монголоос бид ӨӨР ЮҮ гэж чадах юм бэ? Навальныг өөрөөр үхсэн шэх юм бэ? Тэрнээс биш албан бус мэдэгдлийг дагах нь эрсдэлтэй.
зочин [202.9.46.8] 2024-02-18 21:41:08
дарангуйлагч төр улс орныг яаж доройтуулдгийн том жишээ энэ цагт бөгс долоогч сугны үснүүд дээр гарч улс орныг самардгийг харцгаа
Мөнхжаргал [66.181.185.176] 2024-02-18 20:51:35
Монголд айлчлахдаа хэн болохоо харуулсан Володинд хэн итгэхэв дээ ?
MONGOL [202.55.188.41] 2024-02-18 20:51:35
Эх ороноосоо урвагчдад боломж олгохгүй л дэ. Хатуу сануулга өгж байна сонгуулийн өмнө. Дахиж хэн нэгэн барууны талд үйлчлэх юм бол ингэж үхнэ шүү л гэж байгаам. Дэлхийд ардчилалын нэр барьж аллага баялагын дээрэм дайн хийгээд байж болохгүй л дэ
зочин [59.153.86.104] 2024-02-18 17:27:40
оросод одоо Сталины үе эргээд ирж . монголчууд минь энэ аюул манай нутагт орж ирэхгүй байхад хүн бүр сэргэг байх хэрэгтэй .
З [202.9.46.206] 2024-02-18 12:44:01
Монголд амьдрахгүй нам дагасан өлөн хулгаачууд том жижиггүй баяжаал үлддэг бараг ял авахгүй иргэд нь ул шал чацага нэртэй болсон мэт
Зочин [66.181.186.231] 2024-02-18 11:51:17
Маш хатуу чанга дэглэмтэй туйлын хүйтэн бүсэд оршдог харангуй газар АНУ, ЕХ Навальныйд хор уулгаад зориуд үхсэн гэж яаж хэлж чадаж байнаа, коммунист дэглэм дарангуйлагч харгис диктатуртай улс л иргэд ээ ингэдэг юм! Орос орныг Путин үнэхээр гутааж бна даа?
Зочин [66.181.188.126] 2024-02-18 11:19:57
Далдага володин гэж Үнэн далдага гаршдээ,,,
Зочин [203.98.76.249] 2024-02-18 11:09:14
МОНГОЛД Ц АСАНД СУУЖ ХӨЛДӨЖ ҮХЭЖ БАЙГАА ХМҮҮСТ ОЮУК БУРУУТАЙ
Зочин [103.41.93.57] 2024-02-18 10:34:17
ёстой цагаандаа гарна гэдэг нь болж байна даа. Маргааш хэн үрүүч довтолж газартай нь тэгшилчихээд өөрсдөө буруутай гэж хэлээд инээж мэдэх нь ээ. Бид үүнд нь бэлэн байгаа л гэж найдахаас....
Зочин [66.181.188.219] 2024-02-18 09:02:23
Оросууд ч харгис дээрэнгүй ёстой фашист төрхөө харуулладаа...тэдэнд хэзээч итгэж нөхөрлөж болохгүй гэдгийг дэлхийн улс орон ойлгох болсон доо
Зочин [202.55.188.38] 2024-02-18 00:34:23
ЭНЭ ТЭНЭГ, СОГТУУ ИВАНУУД АЛУУРЧИН ПҮҮТЭНЭЭ ӨМӨӨРЧ БҮР ЭЛИЙРЧИХДЭГ БОЛЧИХЖЭЭ!!
Zochin [122.201.31.196] 2024-02-17 22:32:24
Ene dumiin darga yr ni eruul hun mon uu ? Oorsdoo alchihaad busdad tohdog tsust aluurchid shudarga shuuhiin omno tolgoigoo tavih tsag oirtsoor l bna daa.