Дани Улс армийнхаа бүх их бууг Украинд илгээхээр болсныг зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Дани улс армийнхаа бүх их бууны зэвсэглэлийг Украинд илгээхээр болсныг өчигдөр зарлалаа. Германы Мюнхен хотод үргэлжилж буй олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен энэ шийдвэрээ зарлаад Европын бусад улс орнуудад мөн Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалжээ. “Тэд биднээс сум илгээхийг хүсэж байгаа. Одоо их буу хүсэж байна. Дани улсын хувьд, бид өөрийн их бууны зэвсэглэлийг бүхэлд нь хандивлахаар шийдлээ” гэж Фредериксен хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Ингэж хэлэхэд харамсалтай байгаа ч найзуудаа, Европт сумны нөөц бий. Энэ бол үйлдвэрлэлийн асуудал биш. Бидэнд зэвсэг, сумны нөөц бий. Бидэнд одоохондоо хэрэг болохгүй агаараас хамгаалах системүүд бий. Бид эдгээр зэвсгээ Украинд илгээх хэрэгтэй” гэжээ.

Бямба гарагт Украины арми дорнод фронтын Авдеевка хотыг орхин гарсан нь сумны нөөц хомстсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа.

Арванхоёрдугаар сард Украины армийн бригадын генерал Олександр Тарнавский их бууны сумны нөөц багассаны улмаас байлдааны ажиллагаагаа хязгаарлах болоод байгааг Ройтерс агентлагт ярьж байв. “Сумны асуудал тулгараад байна. Ялангуяа Зөвлөлтийн задралын дараах үеийн 122 мм, 152 мм-ийн сумнууд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр нийт фронтын шугам дагуу ийм асуудал үүсээд байна” гэж Тарнавский тухайн үед ярьсан юм.

Мюнхений хурлын үеэр Чех улс бас 800,000 их бууны сум Украинд нийлүүлэх боломжтойгоо мэдэгджээ. Бямба гарагт үг хэлэхдээ Чехийн ерөнхийлөгч Петр Павел тус улсын зэвсэглэлийн нөөцөд хагас сая орчим 155 мм-ийн сум, 300,000 орчим 122 мм-ийн сум байгаа ба ойрын үед тээвэрлэлтийн асуудлыг шийдвэл Украинд нийлүүлэх боломжтойг хэлсэн юм.

Данийн хувьд дайн эхэлснээс хойш Украиныг хамгийн их дэмжсэн улсуудын нэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тус улс Украинд 3.5 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй нь харьцуулахад хамгийн том хандивлагчдын нэг болгож буйг Дэлхийн Эдийн Засгийн Киелийн Хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Дани улс нийтдээ 8.4 тэрбум еврогийн зэр зэвсгийн тусламжийг Украинд амлаад байгаа. АНУ-ын $60 тэрбумын тусламжийн багц Конгресс дээр саатаад байгаа энэ үед Европын холбоотнуудын тусламж маш чухал болж байна.

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл

Улин хуцах юм аа [217.208.144.61] 2024-02-21 02:31:39

Дайн эхлүүлсэн орныг биш өөрийгөө хамгаалж, хамгаалахад нь тусалж буй орнуудыг хараах юм, энэ монгол оркууд. Монголчууд бол Оросын улыг мөнхөд долоож байх тавилантай хүмүүс, тэр тусмаа оркууд.

Зочин [202.9.40.8] 2024-02-20 13:01:46

Ингэж дайныг дэмжээд сунжруулаад зэр зэвсэгээ хандивлаад байгаа тохиолдолд Украйныг бүрэн эзлэх хэрэгтэй дараа нь нэгэнт зэр зэвсэгээ хандивлаад хүч нь суларсан Европруу үргэлжлүүлэн дайрч дайны хэнээтнүүдийг дарж авбал дэлхий дахин дахиж дайны гамшиг үзэхгүй амар амгалан болох биз ээ.

Зочин [66.181.169.116] 2024-02-20 10:09:12

Данийн энэ тусламжийг замд нь устгах хэрэгтэй муу тэнэгүүд дайныг зогсоохын оронд хангалт өгөөд улам гал өрдөх юм аа

Зочин [203.17.23.197] 2024-02-19 17:24:25

Эдгээр их буунуудыг олзолж авах хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.