Навальныйн дурсгалыг хүндэтгэсэн олон хүнд Оросын шүүх хорих шийтгэл оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Сөрөг хүчний улстөрч Алексей Навальный шоронд нас барсны дараа Оросын олон хотод түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн Бямба, Ням гарагуудад Оросын 32 хотод болсон ийм арга хэмжээнүүдийн үеэр нийтдээ 400 гаруй хүнийг хууль хүчнийхэн баривчилсан тухай OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Тэдгээрийн заримд нь Оросын шүүх хорих шийтгэл оноосон байна. Зөвхөн Санкт-Петербург хотод 154 хүн 14 хүртэл хоногийн хорих шийтгэл хүлээснийг Оросын эх сурвалжууд мэдээлжээ.

Цагдаа нар иргэдийг баривчлахаас гадна дурсгалын газарт тэдний тавьсан цэцэг, лаа зэрэг эд зүйлсийг хурааж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэж буй газруудад энгийн хувцастай хууль хүчнийхэн ээлжлэн харуулд гарч байжээ. Олон жилийн турш өөрийнх нь хамгийн хүчтэй шүүмжлэгч байсан улстөрчийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Тэрбээр нэг сарын дараа болох сонгуулиар дахин зургаан жил ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрхээ олж авах гэж байгаа.

Навальныйн амийг Путиний захиалгаар хөнөөсөн гэж хамтран зүтгэгчид нь үзэж байна.

“Алексей Навальный хайртай Орос орноо ердийн улс болгох ганцхан хүсэлтэй байсан. Үүнийх нь төлөө Путин түүнийг аллаа. Хордуулж, хорьж цагдаж, эрүүдэн шүүж аллаа” гэж талийгаачийн ойрын хамтрагчдын нэг Леонид Волков сошиал хуудсандаа бичжээ.

Навальный 2020 онд үл мэдэгдэх химийн бодист хордож, Германд эмчлүүлснийхээ дараа 2021 онд Москвад буцаж ирээд баривчлагдсан юм. Түүнийг улс төрийн сэдэлтэй олон хэрэгт буруутгаж, нийтдээ бараг 30 орчим жилийн хорих ял оноосон. Хоёр сар орчмын өмнө түүнийг нийслэл Москва орчмын хорих газраас Умард Туйлын чанга дэглэмтэй шоронд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Үнэхээр зоригтой эр [217.208.144.61] 2024-02-21 02:37:20

Хайран хүн, яргачин Путиныг хамгаалагч Монгол оркууд талийгаачийг хараасаар. Үнэхээр энэ монголчууд яг үхэр шигээ хүмүүс шүү. Навальный бол энэ хараагсдын дэргэд үнэхээр зоригтой, ухаалаг, боловсорсон хүн

Иргэн [202.21.107.75] 2024-02-19 19:00:46

Оросын өнөө үеийн баатар, эх оронч НЭГЭН эх орон, хүн ардынхаа төлөө амиа өргөлөө.

Zochin [202.126.91.123] 2024-02-20 18:44:58

Hutsvaa chi eh oronchiig ni yaj medeed bgaa yum turduu terseldeg gemt heregtei

Хулчийгаад байгаа юмуу? Кх! [66.181.160.26] 2024-02-20 10:20:55

Ядахдаа нэрээ бичичихээч, "Иргэн" ээ. Нэргүйгээр хэн ч ингэж том том б- -ж болно. Горшоокоо л битгий мартаарай заа.

зочин [59.153.86.104] 2024-02-19 15:33:02

орос улсад Сталин ч харгис тогтолцоо сэргээд хүчээ аван тэлж байгаа энэ үед бид үүнээс эх орон монгол хүнээ хамгаалхад нэгдэх ёстой . харгис сталинч дэглэмийг дэмжигч 5-р цуваа энд бэлэн байгаа .өнгөрсөн 1937 онд монголд монголын ард олны нэг хэсгийг оросын коммунистуудын шууд оролцоо заавраар алж хядсаныг бид хэзээч мартах ёсгүй .

зочин [202.9.46.163] 2024-02-19 14:58:39

ёрөнхийлөгчийн засаглал ямар байдгийг манайхан сайн хараарай ямар долоогч нар хүрээлдгийг дум дарга нэртэй гөлгийг хараарай

зочин [103.212.119.53] 2024-02-19 14:30:22

орос путин дарангуйлагчийг зайлуулж байж л сайхан амьдарна.

Зочин [203.91.115.40] 2024-02-19 13:20:28

Орос бол алуурчид , монголын сор болсон хүмүүсийг зүгээр л хүйс тэмтэрсэн алуурчид

Зочин [66.181.189.15] 2024-02-19 13:16:03

Алуурчин Пүтин өөрийнхөө эсрэг дуугарсан болгоныг нухаад дууслаа даа . Шоронжсон Орос орныг бүтээж бна .КГП г засгийн эрхнээс буулгах хэрэгтэй.

Сүүлийн шанс уу? [66.181.160.26] 2024-02-19 12:28:34

Оросын сөрөг хүчнийхэн өөр ТОД зүтгэлтэнГҮЙ юм шиг байгаа юм. Тэгээд л энэ хүнийг яаж үхсэнийг нь ТОГТООГООГҮЙ байхад ЗААВАЛ алуулсан болгож зарлаад л, Оросын засгийг муулаад уналаа."Ингэ" гэж тэдгээрийг Барууныхан хатгаж байгаа бололтой. Навальныгаас хойш ӨӨР нийтэд танигдсан оппозиционер буюу сөрөг хүчний хүн Орост БАЙНА УУ?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.