Украинд нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг батлахыг Конгресст уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украинд нэмэлт тусламж үзүүлэхийн тулд гадаад улсуудад үзүүлэх тусламжийг багцыг батлахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст уриалав. Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан гэж Цагаан ордноос бямба гарагт мэдэгджээ.

Уг мэдэгдэлд Оросын арми довтолгоогоо эрчимжүүлж байсан Украины зүүн нутгийн Авдеевка хотоос украин цэргүүдийг гаргахаар болсныг дурдсан байна.

АНУ Украинд хамгийн их цэргийн тусламжийг үзүүлсээр ирсэн боловч гадаад улсуудад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл нь Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас мухардалд ороод байгаа юм.

В.Зеленскийн хувьд “АНУ-ын Конгресс ухаалаг шийдвэр гаргана” гэдэгт найдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Хошгоруулаад л. [66.181.181.73] 2024-02-19 13:29:41

Мөнгө өгч чадахгүйгээс хойш чимээгүй л сууж байхгүй. Украйнуудыг хоосон хошгоруулаад горьдуулаад байх юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.