Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөс Израил татгалзлаа
Израилын сайд нарын танхим Палестин улсыг “дангаар” хүлээн зөвшөөрөхгүй байх тунхаглалыг баталжээ. "Палестинчуудтай тогтвортой гэрээ байгуулахыг шаардаж буй олон улсын тулгалтыг Израил улс эрс эсэргүүцэж байна. Хэлэлцээрт хүрлээ гэхэд талуудын хоорондох шууд хэлэлцээний явцад, ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр хүрэх болно" гэж уг тунхаглалд дурдаад Палестин улсыг "дангаар" хүлээн зөвшөөрөхийг Израил улс цаашид эсэргүүцсээр байх болно гэж тэмдэглэсэн байна.
Израил, Палестины хооронд иж бүрэн энхийн гэрээ байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг АНУ-ын тал Арабын хэд хэдэн түнш орны хамтаар бэлтгэж байна гэж Вашингтон Пост сонинд мэдээлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Уг төлөвлөгөөнд Палестины улсыг байгуулах хугацааг хатуу заасан байна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [172.59.191.225] 2024-02-20 11:41:14
Israel gej uls baigaa gui shuu angle America uursdiin tushuts uls baiguulsan
зочин [66.181.180.25] 2024-02-20 10:05:32
Америк 70 жилийн өмнө орох орон газар нутаггүй тэнэмэл еврейчүүдэд өчүүхэн газар олгосон паластинчуудыг газар нутгаас хөөн зайлуулж орох оронгүй эрх чөлөөгүй тусгаар тогтонолыг зөвшөөрөхгүй ардчилсан эзлэн түрэмгийлэл ,,
Иргэн [202.21.107.75] 2024-02-19 18:53:04
Палестин гэдэг газар нутаг байхгүй. Эртнээс Израиль хэмээх газар л байгаа.
Зочин [202.55.188.91] 2024-02-20 01:25:04
Заааа юм унш. Харанхуй бүдүүлэг үхэр монгол чинь
Татгалзахаас ч өөр яах вэ дээ. Хамгаалах хүн амгүй юм чинь. [66.181.181.73] 2024-02-19 13:24:53
Палестинчууд 1960-70 оноос хойш элдэв шалтгаанаар гадагшаа дөрвөсөөр байгаад нутагтаа хариугүй зай эзэлдэг болсон. Одоо тэгээд гүйцэд шахагдаж дуусч ба. Гадаадруу гарсан палестинчууд хаана ба? БАЙХГҮЙ. Удахгүй Украйн ийм болно. Хүн амгүй, залуусгүй болчихсон.