Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров

Aдмин / Нүүр

Энэ жилийн өвөл ширүүн байна. Цаг уурын эрс тэс өөрчлөлтөд хүн, малгүй зүдрэв. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэсэн. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цас орж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.

Хамгийн сүүлд 14 жилийн өмнө зудтай өвлийг үзэхэд нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их бол энэ жил одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-гаар их байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговьд 1975 оноос хойш үзэгдээгүй их цас бүртгэгдлээ.

Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас хоёр дахин их ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар боллоо.

Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо.

Эх сурвалж: УЦУОШГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.