Э.Цэндбаатар ирэх долоо хоногт Канадын Мохамед Соумаоротой тулалдана

Aдмин / Спорт

Мэргэжлийн боксод хүч сорьж буй Э.Цэндбаатар ирэх долоо хоногт ээлжит тулаанаа хийнэ. Тодруулбал АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд энэ сарын 28-нд Канадын Мохамед Соумаоротой хүч үзнэ. "Про Бокс"-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй ес дэх, энэ оны эхний тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ.

Харин түүний өрсөлдөгч нь энэ жил 31 настай. 2017 оноос хойш мэргэжлийн боксод хөл тавьж үүнээс хойш 16 тулаан хийхдээ хоёрт нь дийлдсэн. Хамгийн сүүлд Кубын Орестес Велакуйзтай тулалдаж ялагдсан.

М.Соумаоро Гвиней улсад төрсөн ч Канадын иргэншилтэй юм.

зураг

Сэтгэгдэл

Zochin [202.9.47.8] 2024-02-21 08:18:23

Amjilf husen erupted

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.