БНХАУ-ын компаниудын хувьцаа Сар шинийн амралтын дараах 7 хоногийг хүчтэй эхлүүлэв

Aдмин / Гадаад мэдээ

"Hang Seng Index" лхагва гарагт эргэн нээгдсэнээсээ хойш дөрөв орчим хувиар өсөөд байна. Дотоодын аялал жуулчлал, шилжилт хөдөлгөөн нь БНХАУ-д ус агаар мэт хэрэгтэй байгаа хэрэглэгчийн зарцуулалтын өсөлтийг авчрах төлөвтэй болсноор хятад компаниудын хувьцааны ханш Сар шинийн амралтын дараах долоо хоногийг хүчтэй эхлүүлж байна.

“Hang Seng Index” лхагва гарагт эргэн нээгдсэнээсээ хойш бараг дөрвөн хувиар өсөөд байгаа бол “Nasdaq Golden Dragon China Index” мөн огцом өсжээ.

Эдийн засгийн сүүлийн үзүүлэлтүүдээс нь харвал 2023 онд БНХАУ-д хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 тэрбум ам.доллароор өссөн нь 2022 онтой харьцуулбал 80 хувиар буурсан үзүүлэлт болоод зогсохгүй 1993 оноос хойших хамгийн сул өсөлт болжээ.

Өөрөөр хэлбэл БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын ашиг буурч, улмаар үйл ажиллагаагаа хумьж буй нь харагдаж байна. Тус улсын Статистикийн товчооны мэдээллээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиг 2023 онд өмнөх оноос 6.7 хувиар буурчээ.

Харин эдийн засгаа дэмжих арга хэмжээний хувьд өнгөрсөн ням гарагт тус улсын Төв банк юанийн ханшийн савлагаанаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр хадгалсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.