"Цасанд суусан дуудлагаар очиход машин доогуурх цасаа ухчихгүй, биднийг хүлээгээд байж байдаг"

Aдмин / Нүүр

-Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг.
-Тэднийг хараад уур чинь хүрдэг үү?
-Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, цас ухаад машиныг нь гаргаж өгөхөө л боддог.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын химичин-аврагч, ахлагч Э.Гарамжилтай асуултад минь ийн хариулав. Хэр баргийн зүйлд дуугараад байдаггүй, тогтуухан, чимээгүй энэ залуугийн хариулт ихэд гайхшируулж билээ. Тиймээс #Nematimes түүний ер бусын, дотоод ертөнцөд та бүхнийг урилаа.

Намайг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, би Баруун-Уртад төрсөн. Бага байхаасаа аврагч болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа 2011 онд төгсөөд Онцгой байдлын албанд орох гэж хоёр гурван удаа оролдоод тэнцээгүй. 2018 онд Ахлагчийн сургууль төгсөж мөрөөдөлдөө хүрч одоо аврагчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа ч элдэв бодолгүйгээр албандаа зүтгэх зорилготой.

Цаг агаарын гамшигт үзэгдэл нүүрлэсэн ийм цагт малчин түмнээ битгий буруутгаасай.

Эхнэр, хоёр хүүхэд, ээжтэйгээ хамт амьдардаг. Том охин 10, бага хүү дөрвөн настай. Бага хүү одооноос “Аав шигээ аврагч болно” гэх болсон. Эхнэр М.Янжиндулам гэж Ховдын бүсгүй бий. Алс баруун хязгаарын хүүхнийг яаж энэ хүртэл дагуулж ирсэн юм бэ гэж асуух хүн олон. Дуудлагаар яваад хэд хонож ирэхээ мэдэхгүй, сүлжээгүй газар олон өдрөөр ажилладаг ажлыг минь ойлгон, үргэлж намайг дэмжиж, зоригжуулан хүүхдүүдээ өсгөж, өвчтэй ээжийг минь асардаг авралын бурхан шиг ханьтай.

Би айлын ганц хүү. Аав эрт тэнгэрт хальсан, ээж минь байнгын асаргаанд байдаг. Өвчинд шаналахын хэцүүг мэддэг, мэдэрдэг болохоор ид шидтэй сэн бол олон хүнийг өвчнөөс ангижруулж өгөх юмсан гэж боддог байлаа. Нэгэнт шидтэн болж чадахгүйгээс хойш, одоо харин ажлаа сайн хийж ганц хүнийг ч болов эндүүлэхгүй аварч, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн төлөө хичээж ажилладаг.

Дуудлагаар ажиллахдаа бид ч иргэдтэй л адилхан зам туулж, цасанд суун барин явж очдог. Тэгэхэд л “Удаан ирлээ” гэж загнах хүн цөөнгүй таарах юм.

Энэ жилийн хувьд манай нутаг цас зудтай байдал үнэхээр хүндэрлээ. Цас их орж, цасны доогуур ус гүйж хөлдсөн учраас мал өвс идэх боломжгүй. Малчин айлаар очих үнэхээр хэцүү, мал нь үхээд гадна нь овоорчихсон байгаа. Малчид ч өөрсдөө ядарч “Өглөө хотондоо орохоос ч халширч байна” гэж ярьж байна лээ. Цаг агаарын гамшигт үзэгдэл нүүрлэсэн ийм цагт малчин түмнээ битгий буруутгаасай. Малгүй болсон малчид төв газар бараадах байдал ч нэмэгдэх нь байна.

Онцгой байдлын албаны хувьд ч дуудлага ихтэй. Машин явах ямар ч боломжгүй байна. Цаашдаа ч байдал хүндрэх төлөвтэй. Тиймээс иргэд минь мэргэжлийн байгууллагын зөвлөмж, мэдээг харж замд гарч байгаач ээ. Хүмүүс “Зам ямар байна” гэж хэн нэг танилаасаа асууж байгаад хол, ойрын замд гарчих юм. Төв суурин газар цаг агаар тогтуухан ч аймгаас гараад дандаа шуургатай байгаа. Дуудлагаар ажиллахдаа бид ч иргэдтэй л адилхан зам туулж, цасанд суун барин явж очдог. Тэгэхэд л “Удаан ирлээ” гэж загнах хүн цөөнгүй таарах юм. Гэхдээ бидэнд шантрах эрх байхгүй. Ард олныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр нэг нь даарвал, нөгөө нь давхарласан хувцсаа тайлж өмсгөөд л хамтдаа зүтгэдэг юм шүү.

Энэ дашрамд, үргэлж бие биесээ ойлгож дэмждэг хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [103.57.94.163] 2024-02-23 17:09:16

Гомдоллоод ачирхаж болохгүй үндсэн үүрэг цалинтай ажлаа хийж яваа аврагчидаас ийм үг гарах ёсгүй Хүүхэдтэй авгай хүрзгүй яаж цас ухах билээ

Зочин [202.9.40.123] 2024-02-27 08:14:14

Хөдөө гадаа явж байгаа хүмүүс татлага олс хүрз галын хор, дугуй хийлэгч, холбогч, эмийн сан гэх мэт бэлтгэлээ хангаж явдаг баймаар юм. Машин барьж байхыг бодоход 60 гарчихаагүй биз

зочин [59.153.86.104] 2024-02-22 10:31:46

малдаа явсан малчин, ажилаа хийж байгаад эрсдэлд орсон хүмүүс өвчтөн авч яваа хүмүүс , гэр орон байр нь байгалийн аюулд орж эрсдэлд орогсодод хамаарахгүй .зарлаад мэдээлээд байхад онцын шаардлага үгүй замд гарч эрсдэлд орогсдод хамаатай гарсан зардлыг бүрэн төлж барагдуулдаг хууль батал .

Zochin [202.9.46.77] 2024-02-22 01:05:02

Neere l busdiin umnuus amidarch bga ayatai,saagij aarhaj ayultai nuhtsuliig yl oishooj yavchihaad yalarhaj uurlaj ,uursdiin zygees huruugaa ch hudulguh durgyi yumnuud ih bgoo.Zun delgyyrt ajildag heden avgai nar tenj arhidah durtai,tged yer us ih bna yavah hereggyi gehiig yl toogood l yavsan.darvaital arhidaj zurga avhuulj dursamj byteesen geh durakud,juursdiigu joloochiig masiniig uamar aimr ersdeld oruulj ayultai zam tuuluulj bgaga ch bodku zavaan har gainuud..

Зочин [66.181.160.113] 2024-02-21 19:23:27

Очиж аврах нь зөв ч очиж аварсан зардалыг нь хэн төлдөг юм бол.

Зочин [103.161.242.82] 2024-02-21 17:08:50

Яг² үнэн² бид яг хэний төлөө амьдраад бна гэхээр бгаа шүү. Өөрт тохиолдсоноо бичиё Бусдыг муулах гэсэнгүй сая цагаан сараар түгжрэл найгүйээ бидний 3 машин сэлбэ голоор явтал өөдөөс 2 машин тулаад зогссон халиа үүсээд явахгүй болчилоо буц гээд арын машинаа ухараатал мөс цөмрөөд. Тэгээл татлага хайсан хэнд ч байгаагүй...бид яг хэний өмнөөс хэний төлөө амьдраад бна гэж маш их бодол төрсөндөө. 101. 105 ын аврагч залуусдаа энэ далимд баяр хүргэе

Нямсүрэн [202.9.40.153] 2024-02-21 15:43:06

Сайн сайханыг хүсъе!!!

Zochin [202.179.27.233] 2024-02-21 13:07:15

Saihan setgeltei sain zaluu baina.Amjilt sai saihan buhnii deediig erooe.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.