Улсын алдар, цолтой уяачид хурдан хүлгүүдээсээ дуудлага худалдаагаар зарж, малчдад хандив өргөнө

Aдмин / Нүүр

Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах "Бид Монголчууд" аяныг санаачилсан байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ), Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) малчдад туслах аянд зориулж ямар арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдаан болох талаар "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа малчдад туслах аянд нэгдэж ажиллаж байгаа. Ирэх сарын 1-нд үндэсний бөхийн хандивын барилдааныг зохион байгуулна. Бөхчүүд маань цас зудын нөхцөл хүнд хэцүү байгаа сум орон нутагтаа хандивын аян зохион байгуулж оролцоно гэсэн. Гуравдугаар сарын 1-ны Баасан гарагт 15:00 цагаас бөхийн барилдаан эхэлнэ" хэмээн ярив.

"Мал, малчнаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтарч тусламжийн аянд оролцоосой"

Үүний дараа Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн тусламжийн аянд зориулж дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай холбооноос цар тахлын үеэр 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-нд 120 мянган уяач байдаг. Үүнээс улсын алдар цолтой уяачид өөрсдийн хурдан хүлгүүдээс дуудлага худалдаа зохион байгуулж цас, зудын нөхцөл байдалд хандив өргөнө. Мөн мал, малчнаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтарч тусламжийн аянд оролцоосой гэж уриалж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.184] 2024-02-21 16:18:29

Гончигсүрэн уяач хүн чанар сайтай юм

Зочин [59.153.113.58] 2024-02-21 14:21:08

Бөх нэртэй допингчид хүнээс авч цуслахаас өөр хүн лүү гараа сунгаж үзсэн нэг ч аварга арслан заан байдаг гэж үү. Таваг хоолоо ч өөрөө аваад иддэг бөхөнцөр байхгүй байхаа

Зочин [66.181.190.116] 2024-02-21 13:14:17

монгол азарганы сэлдийг тайрч тамлан зугаацдаг муу ёрын хулгайч Дамбадаржаагийн Онон гэгчийг өөрийг хөнгөлөх хэрэгтэй

zochin [66.181.189.249] 2024-02-21 13:06:42

Aldart uyach genuu 90 xuvin xulgaich nar,Xulgaichidiin moriig xen avdag yum,balairaad baigaarai.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.