Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 21 ны өдрийн 14:50 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Үүнд:

-“Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.

-“Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн пк 39-41км-т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 Замчин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-“Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусч бодис цацав

-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 318-321-р км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

-“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж байна.

-“Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг-Сонгино-Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 кмт зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.