Өвөлжилт хүндэрсэн сумын малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамтарсан баг бүрэлдэхүүн 21 аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж үзүүлэхээр ажиллаж эхэллээ. Тодруулбал, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг дараах аймгуудад ажиллаж байна. Үүнд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг руу нэг баг, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг руу нэг баг, Булган, Хөвсгөл, Орхон аймаг руу нэг баг., Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу нэг баг. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь чиглэлд хоёр баг зудын эрсдэлтэй бүсэд ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотрын эмч, сэтгэл заслын эмч, эхо дүрс оношилгооны эмч, хүүхдийн эмч, жолооч нар багтжээ. Тэд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа малчдад хүрч үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.
Сэтгэгдэл