Иранд болсон таеквондогийн олон улсын тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль зүүлээ

Aдмин / Спорт

Ираны нийслэл Тегеран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" таеквондогийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-нд болов.

VI дахь удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан билээ. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.