Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ

Aдмин / Технологи

Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Хиймэл дагуулын ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа дуусгажээ. “ERS-2”-ын үлдэгдэл орон нутгийн цагаар 18:17 цагийн орчимд Номхон далайн хойд хэсэгт унасан гэж ESA мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэснээс хойш аажмаар доошилсоор байжээ. Улмаар лхагва гарагт дэлхийн гадаргуугаас 80 км өндөрт хүрсэн бөгөөд энэ үед агаар мандлын таталцал маш хүчтэй байсан тул олон хэсэгт хуваагдаж эхэлсэн гэж сансрын агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Дэлхийн тойрог замд ажиллаж буй идэвхтэй хиймэл дагуулууд болон Олон улсын сансрын станцад аюул учруулж болзошгүй сансрын хог хаягдлыг бий болгохгүйн тулд 2.5 орчим тонн жинтэй хиймэл дагуулыг зориудаар, аажмаар буулгасан байна. ESA-ийн мэдээлснээр, түүний ихэнх хэсэг нь дэлхийн агаар мандалд нэвтрэх үедээ шатаж, үлдсэн хэсгүүд нь далайн ёроолд унажээ.

“ERS-2” хиймэл дагуул нь түлшээ шавхсаны дараах байдлаар 2294 кг жинтэй бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд долоо хоног бүр нэвтэрдэг сансрын бусад хог хаягдалтай ижил хэмжээтэй байна. Хиймэл дагуул дэлхийн агаар мандалд шатсаны дараа дэлхийд унах үлдэгдэл нь хүмүүст хор хөнөөл учруулах магадлал бараг байхгүй гэж ESA-ийн мэргэжилтнүүд өмнө нь мэдэгдсэн юм.

“ERS-2”-ыг лэлхийг алсаас тандан судлах Европын хиймэл дагуул болох “ERS-1”-ийг хөөргөснөөс дөрвөн жилийн дараа 1995 онд тойрог замд оруулсан бөгөөд энэ үед дэлхийг ажиглах зориулалт бүхий Европын хамгийн боловсронгуй хиймэл дагуул байлаа гэж ESA-аас мэдээлжээ. Уг хиймэл дагуулаар 16 жилийн турш дэлхийг тандан судлах явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголтыг өгсөн мэдээллүүдийг цуглуулсан байна. Мөн алслагдсан бүс нутгуудад нүүрлэж буй байгалийн гамшиг, тэр дундаа үер, газар хөдлөлтийг ажиглаж байжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.180] 2024-02-23 17:59:28

Хүн төрөлхтөн материаллаг зүйлд шунаж байна. Тэгэхээр улам доошоо орж доод хүн болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.