Метро байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Цавчаа ч цэцэглэхэндээ. [66.181.181.73] 2024-02-22 13:45:23

Монголчууд хятадуудтай нийлээд ёстой найрлаж өгөх нь дээ. Харж л байгаарай, дээрх анхны төсөв сүүлдээ нилээд ӨСНӨДӨӨ, хугацаа сунгагдна. Иргэдэд хүрэх төсвийн мөнгө ингээд газар дор шингэхэндээ. Ийм их мөнгө зарахын ӨМНӨ ардчиллын зарчмын дагуу. Ард нийтийн САНАЛ АСУУЛГА явуулдаггүй юм уу?

иргэн [66.181.180.75] 2024-02-22 13:16:35

дээгүүрээ баахан мөнгө цавчиж цавчиж үлдсэн мөнгө нь дөө тааруулаад хүн суухгуй хачин юм барина даа ,толгойд нь хэдэн төгрөн унагаахаа л бодохоос ард түмэндээ яавал илүү хэррэгтэй вээ гэдэг талаас нь боддог хүн энэ засаг төрд байхгуй

MONGOL [202.55.188.122] 2024-02-22 13:11:09

Яасан их яарна вэ сонгуулиас өмнө би хэлээд л байгаа шүү сонгуулийн дараа ялсан нь тендерээ зарлаад шалгаруулаад яв гэж. Сонгуулиас өмнө өөрсдийн эрх ашигт нийцүүлэх сонирхол байх шиг энэ төсөл бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү.

Зочин [202.72.245.121] 2024-02-22 13:07:46

Зоригтойхон шиг шийдвэр гаргаж нэн тэргүүнд хийх ажил бол МЕТРО мөнөөс мөн. Амжилт хүсье.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.