Сумдад өвс, тэжээл хүргэх, зам гаргах ажил үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан зүүн бүсийг чиглэсэн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Галшар сумын Арвин, Жаргалант багийн 26 малчин өрхөд 144 боодол өвс, 50 шуудай тэжээл, хоол хүнс, Баянмөнх сумын 3 багийн 48 өрхөд 96 шуудай хивэг тэжээл, Дархан сумын 1, 2 дугаар багийн малчин өрхийн чиглэлд зам гаргах ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллаад байна.

Мөн Батноров суманд 40 хүнийг хэвлийн эход харж, 6 хүнд сэтгэцийн эмч, 3 хүнд гэмтлийн эмч тус тус үзлэг оношилгоо хийж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Мөн бусад сумын сумаас алслагдсан малчин өрхүүдэд шуурхай үзлэг, оношилгоо хийж, сумын төвүүдэд иргэдэд цаг харгалзалгүй шөнийн цагаар ч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Сайхан нэгэн нь баярлаад, зовсон нэгэн нь уйлаад л. [66.181.181.73] 2024-02-22 22:51:18

Гэтэл Ховд, Төв, Сүхбаатар аймагт морь уралдуулаад л, жиптэй эзэд нь очичихсон хөөрөг зөрүүлээд л, сумдын Засаг дарга нар нь тэдэнд цусардаж ёслоод . Гөө мөн сайхан аа! Нийт улсаар зовж байхад Бурханы ивээлтэй нутагт жаргаад л, бууз банш идээд л, 100 грам татаад л. Сайхан аа! Дээгүүр тавилантай дээдчүүл юмаа.

Зочин [66.181.183.221] 2024-02-22 15:49:21

5 пресс өвс 1 шуудай хивэг нэг хотонд хүргэхнээ Муудсан малд өгөх цай эсгэгч гээд юмнууд их хэрэгтэй дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.