“Хоёрдугаар сарыг дуустал цас орж, хүйтрэх төлөвтэй байна” гэв

УОК-оос өвөлжилтийн талаарх мэдээлэл хийж байна.
Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ” Энэ сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлнэ. 27-ны өдрөөс эхлэн эрч нь нэмэгдэж зүүн аймгууд, говийн аймгуудаар ч цас орж, салхины эрч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 27-ноос хойш иргэд маань хол замд, тэр дундаа зүүн аймгуудаар зорчих гэж байгаа бол бодолцож, түр азнахыг зөвлөж байна.
Мөн энэ сарын 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Мөн хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна” гэв.
Сэтгэгдэл