Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 59.84 төгрөгөөр чангарав
Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 3407.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.84, өмнөх сарынхаас 13.83 төгрөгөөр чангарав. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 475.13 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.27, өмнөх сараас 3.62 төгрөгөөр чангарсан байна.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 38.17 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.61 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.55 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3716.82 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.78, өмнөх сарынхаас 13.24 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
МНТ [202.126.90.27] 2024-02-24 19:34:14
Манайх зөвхөн түлш эрчим хүчээ оросоос авахгүй өөрсдөө үйлдвэрлэхэд л доллар 1000 төгрөг рүү орно
Мооноо [66.181.161.60] 2024-02-24 01:00:58
Энэ байдлаараа 2050 онд Оюунэрдэнийн хэлсэн үнэн болох нь.Доллар төгрөгийн харьцааг 1:1 Болгоно, дундаж цалинг 5 сая болгоно гэсэн. 5сая долларын цалин авах нь хахахахаха Амьд байдаг байгаа.
зочин [66.181.185.85] 2024-02-23 20:45:09
Энэ бичихдээ жаахан онцгүй бичжээ. Төгрөг долларын эсрэг чангарч доллар унаж байгаан байна шдээ. Бодлогын хүүгээ сарвайтал дахиад нэмээд өгөөчээ. 16-д хүргээд өг. Долларыг хог болгоод өг буцаагаад 2850 дээр аваачаадхаач 2022 оны 1 сарын байдлаар юухан байхав. Тэгвэл ямаан сахалтаа алдааг чинь цайруулж болно шдэ.
Зочин [103.212.117.234] 2024-02-23 21:00:38
Ямаан сахалтын гавъяа гэж ац нь байх вэ?! Нүүрс, зэсийн экспорт сайн байгаагаас валютын нөөц өссөнийх шүү дээ.
зочин [66.181.185.85] 2024-02-23 20:35:21
ногоон юу вэ тийм аймаар унацан байсым уу энэ худлаа мэдээлэл байхаа 3550 гараад буцаж буусаар байгаад угаасаа л 3400 ороод байгаа нь энэ биз дээ 3300 орцон байсан юм уу
Балт [59.153.115.90] 2024-02-23 17:54:14
Унах үедэа өдөр өдөрт 100 зуугаар унаж хог цаас болж бсан Бүтэн 2 жил болход 150 төг р чангарлаа юү. НОХОЙ долоо.
Зочин [103.254.123.56] 2024-02-23 16:29:29
Чаваас даа сулрах үедээ өдөртөө 100 төг болж ханшаа алддаг байж 5,10 төг ханш тогтворжингууд л хэдэн хувиар чангарлаа гээд л ЗГ, МБ сайн ажиллаа гэж өөрсдийгөө дөвийлгөх санаатай, яг нарийндаа Оюу толгойн далд уурхай ашиглалтанд орж татварын орлого сүүлийн 1 жилд 700 сая ам дол оор нэмэгдсэны үр дүн шүү дээ!!
Зочин [103.212.116.95] 2024-02-23 16:02:14
Баталгаагүй төгрөг