Эрээнээс ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ

Aдмин / Нүүр

Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Соёмбо багийн “Хилийн 3 дугаар хаалт” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02 сарын 22-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, 3 км замыг туулан 19:50 цагт очиход БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Д-ын “Volvo FH12” загварын зүтгүүр болон тээвэрлэж явсан 26 тн ачаанаас 8 тн орчим бараа материал шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

иргэн [66.181.180.75] 2024-02-25 00:06:40

бие биенээ дандаа хорлоно , магадгүй нэг нь зориуд гал тависан байхдаа

Зочин [139.5.218.157] 2024-02-24 05:58:04

арай л хэтрүүлэн найруулөх юмаа 3зм замыг туулөн гэчихжээ ямар хол зам туулаа вэ

Иргэн [103.212.117.133] 2024-02-24 16:08:50

Зөв бичиж чадахгүй бод дуугай бай! 3 км замыг гэсэн л байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.