Ховдын Эрдэнэбүрэн суманд болсон хурдан морьдын уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн үндэслэлээр шалгуулахаар шилжүүлэв

Aдмин / Орон нутаг

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан юм.

Үүнд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.