Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1,000 ам.доллар буюу 3,500,000 төгрөг болгохыг шаардаж байна

Aдмин / Нүүр

Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут зэрэг асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга Ж.Батбаясгаланд хандан шаардлага хүргүүллээ.

Энэ талаар шаардлага хүргүүлсэн иргэд "Энэ сарын 28-нд НИТХ-ын ээлжит бус хурал болно. Уг хурлаар доорх гурван асуудлыг нэн яаралтай баталж өгнө үү гэж шаардлага хүргүүлж байна.

Нийтийн тээвэрт ажилласан жолооч нарын ажлын найман цагийн цалинг бүтнээр нь бодож олгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан жолооч нарын нэг сарын цалинг бүх татвар, шимтгэлийг хасаад 1,000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг олгох, мөн жолооч нарын тэтгэврийн эрх үүсэх үед нь нэг удаа 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож өгөхийг шаардаж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар ирэх нэгдүгээр сард жолооч нарын цалинг нэмнэ гэж олон нийтийн хэрэгслээр мэдэгдсэн.

Гэхдээ энэ хугацаанд цалин нэмэгдээгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөхдөө хотын даргатай тохиролцоод энэ сардаа багтаагаад жолооч нарын цалинг нэмэхээр боллоо гэж мэдэгдсэн. Харамсалтай нь ийм зүйл болоогүй.

Монголын маргааш гэдэг шиг улс төрчдийн оноо цуглуулах ажил нь хэтэрлээ. Бид нар улс төрчдийн тоглоом болмооргүй байна.

Нийтийн тээврийн салбарт хүний нөөцийн асуудал ярвигтай байгаа. Үүнийг цалин нэмснээр л шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй. Одоогоор жолооч нар 1,600,000-1,800,000 төгрөгөөс шимтгэлээ хасуулдаг. Цайны 20 минуттай, амралтын зохицуулалтгүй хүнд нөхцөлд ажилладаг тул жолооч нар өөр хувийн компанид ажиллахыг илүүд үздэг.

Нийтийн тээврийн хуучин маршрутаар явахад ямар нэг асуудал байхгүй. Өмнө нь автобусны хүрэлцээ муу, эвдрэл ихтэй байсан бол одоо шинэчлэгдээд энэ асуудал жигдэрсэн. Автобус хүлээгдэж буй гол шалтгаан бол түгжрэл. Үүнийг шийдэхийн тулд иргэдийг хувийн унаагаараа түгжирч явах уу эсвэл нэгдүгээр эгнээг нь бүрэн чөлөөлж өгөөд нийтийн тээврээр явах уу гэдэг сонголтыг өгөх хэрэгтэй.

Бид уг шаардлагынхаа хариуг гурав хоног хүлээнэ. НИТХ-ын хурлаар бидний асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн дараагийн алхам руу орно" гэж ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.54] 2024-02-27 21:29:53

хаа нэг ийм далдгансан новш байдаг нь ажил төрөлд ихээхэн гай болдог тул даруй хөөж явууах нь зөв

зочин [66.181.189.21] 2024-02-27 18:35:16

Жолоочид өгдөг бэлэн мөнгөний асуудал гээд олон зүйлийн ажлыг шийдэж цалин нэмэх байлгүй

Зочин [103.212.117.214] 2024-02-27 08:30:33

Бэлэн мөнгө маш их авдаг 1 цаг гаран харж сууж явлөө нийтдээ 23 хүн 500 төгрөг өглөө бүгдий нь жолооч ах аваад далд хийж байна нийт нийт 11500 төгрөг 1 цаг 10 минутад олж байна голцуу залуучууд бэлэн мөнгө байна. Тэгээд өдөрт хэдийг олох уу? Тооцоод дундажлаад үзээрэй

Зочин [103.57.95.27] 2024-02-26 17:37:04

шалчиганаж далдганасан үхээр ажил хийх дургүй бол хурдан зайлаач дээ гөлөгчинь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.