Хотын захиргааныхан Яармаг руу нүүх хугацаа хойшилжээ

Aдмин / Нүүр

"НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ" хэмээн Хотын дарга өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Энэ ажлын явцын талаар эх сурвалжаас тодруулахад "Яармаг дахь шинэ байр руу нүүгээгүй, дөрөвдүгээр сард багтаж нүүнэ. Барилгын ажилтай холбоотойгоор хойшлогдсон" гэсэн мэдээллийг өгөв.

Хэрэв НЗДТГ болон харьяа агентлагууд нүүчихвэл Хангарди ордныг Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болжээ. Харин хуучин буюу төв талбайн баруун талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлах аж.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад 2,000 орчим ажилладаг бөгөөд Яармаг руу нүүвэл хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзжээ.

Яармаг дахь шинэ "Хангарди" ордны барилгыг 2018 онд барьж, 2021 онд эхний хэсэг ашиглалтад орсноор нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба шинэ байр руугаа нүүж орсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.153] 2024-02-28 06:45:53

ХОТЫН ЗАХИРГАА ЯАРМАГ РУУ НҮҮХ. ХЭРЭГГҮЙЭЭ ЗЭЛТЭРИЙН ГАЦАА БОЛНО ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭНЭ ГЭЖ ЯАЖ МОНГОЛЧУУДЫГ ХОРЛОХ УУ ГЭЖ БОДОЖ СЭТГЭЖ. БАЙДАГ АН-ын Сэдсэн АЖИЛ ШҮҮДЭЭ ЯАРМАГ НҮҮХ ХЭРЭГ Ч. ҮГҮЙ БИТГИЙ НҮҮ

Үүний үр дүнд ... [103.212.117.9] 2024-02-29 01:37:51

Хотын ажил гацнаа.

Хотын удирдлагыг дэмжихээс ч өөр бид яахав. [66.181.160.42] 2024-02-27 17:57:26

"Дургуйд хүчгүй" л болоод байнадоо. УИХ болон Засгийн газраас холдочихлоор хотын захиргааны ажил урагшилахаа болино. Иймд хуучин ч гэсэн дассан газраа байж байя гэж хэн ч бодно ш дээ. Хотын ажил урагшилж байвал хотын оршин суугчид бидэнд л хэрэгтэй. Иймд Засаг дарга Нямбаатарыг бүхий л талаар дэмжиж байна.

Зочин [103.111.68.3] 2024-02-27 15:55:14

Хотын төвийн түгжрэл буурах ч Яармагийн гүүрний түгжрэл ихсэж тэнд 00 зогсолт хий болно. Одоо Далжигар Нямбаатар чи ирээд гүүрний түгжрэл ямар бгааг хард аа. одоо арай гэж хоногтоо харьж бн. захиргаа ирэхээр ямар бх нь ойлгомжтой бн шүү дээ Тэнэг ээ

Зочин [103.9.90.130] 2024-02-27 14:51:08

Харин нүүвэл улам түгжээ ихсэж, олон хүн ажлаасаа гарч нийслэлд тэр яармагруу ажиллах хүн олдохгүй болно доо

ХАХА [202.126.92.98] 2024-02-27 16:40:16

ОДОО ТЭЭД ТАВИЛАН ЮМ ДАА.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.