Барууны орнууд цэргээ Украин руу илгээхийг Э.Макрон үгүйсгэсэнгүй

Aдмин / Гадаад мэдээ

Барууны орнуудын хуурай замын цэргийг Украин руу илгээх боломжийг Парист болсон бага хурлын үеэр хэлэлцсэн боловч хуралд оролцогчид эл асуудлаар зөвшилцөлд хүрээгүй тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтын дүнгийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

“Өнөө орой бид чөлөөтэй, шууд ярилцлаа. Хуурай замын цэргийн хүчнийг албан ёсоор илгээх талаар зөвшилцөлд хүрээгүй байгаа ч цаг хугацааны явцад юуг ч үгүйсгэх аргагүй" гэж Францын удирдагч хэлсэн байна.

Барууны орнууд “Оросыг ялуулахгүй байхын тулд шаардлагатай бүхнийг хийхээр төлөвлөж байна" гэж Э.Макрон хэллээ.

Елисейн ордонд хоёрдугаар сарын 26-нд болсон дээрх бага хуралд Германы Канцлер Олаф, Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Европын Холбооны 20 орчим орны Ерөнхий сайд нар оролцжээ. АНУ-ыг уг уулзалтад Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Жеймс О'Брайен төлөөлсөн бол Их Британиас Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон оролцжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: ''Монцамэ агентлаг''


Сэтгэгдэл

Нүдний булай болсондоо, Макрон. [103.212.117.9] 2024-02-29 01:42:23

Макрон иггэж хэлснээсээ болж дэлхийд нүдний булай боловш. Европын улсуудын тэргүүнүүд бүгд түүнийг үгүйсгэж мэдэгдэл хийсэн. Макроны өмнөөс Францын Гадаад хэргийн яамныхан уучлалт гуйж, бөөн тайлбар өгч байгаа. Кх!

Зочин [202.126.88.103] 2024-02-28 08:32:44

Европчууд үнэн даварч бн даа

Burhan [66.181.160.121] 2024-02-27 21:11:35

Orosiig amjih uu Daldganaj bj Tsumii dain bolgoh vii dee Erguu novshnuud

зочин [202.9.46.89] 2024-02-27 18:00:35

хэсэг хэсгээр нь хувааж аваад бут цохиод гаргах хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.