Малчин С.Одбаяр: Хүчтэй шуурганаар гэр, хашаа, машинаа эвдүүлсэн

Aдмин / Орон нутаг

Ховд аймаг Зэрэг сумын Эхэн багийн малчин С.Одбаяртай ярилцлаа.


-Саяхан танай суманд 39м/с шуурсан. Үүнд 100 гаруй айл мал, эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн. Танайх энэ салхинд өртсөн үү?

-Мал маллана гэдэг мэдээж тийм амар ажил биш. Ёстой л халуунд нь халж хүйтэнд нь хөрч өдөр шөнөгүй зүтгэж амьдардаг. Тэр салхинд манайх гэдэг айл чинь гэр болон малын хашаа, машинаа эвдүүлчихсэн.

Яг цагаан сарын үеэр буюу шинийн гуравны шөнө хоёр цагаас эхлэн шуурч хоёр хоног үргэлжилсэн их хүчтэй шуурга болсон. Хүмүүс хэлэхдээ сумын төвд бол бүтэн хашаатай үлдсэн айл гэж байхгүй гэцгээж байсан.

May be an image of tree

Гэр оронгүй болсон хүмүүс чинь бүтэн үлдсэн гэрийн модоо нийлүүлж байгаад жижигхэн урц барьж авсан ч маргааш нь ахиад л аваад шидчихсэн,одоо тэндээс авах юм үлдээгүй. Энэ их хүйтэнд шил цонхгүй задгай машинд ийш тийшээ явна гэдэг чанга байна.

-Анх удаа ийм үзэгдэл болж байна уу. Сүүлд хэзээ ийм хүчтэй шуурга болсон бэ?

-Манай Зэрэг сум гэдэг чинь шуургаараа их алдартай жилийн дөрвөн улиралд л шуурч байдаг. Гэхдээ энэ хэмжээнд хүрч шуурч байгаа нь миний мэдэхээр хоёр дахь нь. Сүүлд 12 сарын дундуур 43м/с хүрсэн энэ үеэр уулархаг газраараа салхины хүч бага өнгөрсөн.

Цахимаар энэ тухай сануулсан байсан пост харсан тэгээд зарим хүмүүс итгэхгүй худлаа ташаа мэдээлэл гэсэн байсан. Манай сумыг чинь баруун аймгийнхан шумуул, шуурга, дэрс гурваар нь андахгүй ээ.

О.Хүрэлзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:54

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:54

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

1zqjzc'"(){}<x>:/1zqjzc;9 [123.136.150.154] 2024-02-29 13:08:14

Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:08:14

1zqjzc'"(){}<x>:/1zqjzc;9

[203.98.76.249] 2024-02-29 11:36:21

мод тарь. хар ус нуурын шагшуургаа нөхөж тарь. хамаг байгалиа сүйдэлчихээд нэг муу хашаанд үхлээ дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.