ӨНӨӨДӨР: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн нээгдэнэ
Гуравдугаар сарын 1-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.30 цагт: “Новотел” зочид буудалд:“Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх" төслийн нээлт болно. Утас: 9139-9149.
11.00 цагт: Зэвсэгт хүчний жанжин штабаас малчдад туслах тусламжийг УОК-т хүлээлгэн өгнө.
11.00 цагт: Спортын төв ордонд: Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож цомын эзэн, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас мэдээлэх өгөх хэвлэлийн хурал зарлажээ.
11.00 цагт: ХСҮТ-д: Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг нэвтрүүлж эхэллээ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.
11.00 цагт: “Хайрхан” ТББ-аас Төрийн ордны баруун хаалган дээр: “Эрдэнэс тавантолгой”-г олон нийтэд 10 хувь өмчлүүлэх” Засгийн газар болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шаардлага хүргүүлнэ.
13.00 цагт: “Бишрэлт” зочид буудалд: Дэлхийн 32 оронд хэрэгжүүлж буй “Click the star” төсөл Монгол Улсад хэрэгжих талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9090-1134, 9069-1134.
14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” музейн үнэт цуглуулгын үзэсгэлэнг нээнэ.
15.00 цагт: Монгол Бөхийн Өргөөнд:МҮБХ-ноос малчдад туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан зохион байгуулна.
-Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: уран бүтээлч Ц.Хандмаагийн бие даасан “365+1” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 3 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
-Музейн нээлттэй өдрүүдэд өнөөдрөөс эхэлж байна. 3 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.
-Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Сэтгэгдэл