Д.Трамп сунгаанд ялалт байгууллаа
Бямба гарагт Миссури муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялалт байгуулснаар нэр дэвших магадлал нь улам өслөө.
Тэрбээр НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейлиг өмнө нь Айова, Нью-Хэмпшир, Невада, Өмнөд Каролинад болсон сунгаануудад ялаад байсан бол энэ удаад АНУ-ын баруун төв хэсэгт орших Миссурид ялалт байгууллаа.
Одоо олон муж улсад нэгэн зэрэг болдог “Супер мягмар гаргийн” сунгаа тун ойртлоо. Энэ өдөр БНН, Ардчилсан намын нийт төлөөлөгчдийн гуравны нэг орчмынх нь санал тодорхой болох нь ердийн үзэгдэл юм. Энэ жилийн “Супер мягмар гараг” гуравдугаар сарын 5-нд тохиож байгаа бөгөөд 15 муж улс, нэг нутаг дэвсгэрт санал хураалт явагдана.
Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
тийм [103.212.117.134] 2024-03-05 15:30:13
Америкийн БНН энэнээс өөр хүнгүй дүүрёихсэн балай юмдоо. арай өөр шинэ боловсролтой улс төрч залуу хүн алга юм байхдаа. за даа баруунд бол Монгол шиг төрийн албанд шургалж хулгай хийх гэж зүтгэдэг хүн байдаггүйг энэ байдал харуулсаар байна. Аргаа ядсан хөгшин зөнтөгнүүд л өөр хоорондоо өрсөлдсөн болдогоос биш төрийн алба гэдэг бол нохойн баас л байдаг юм байнадаа. Түүнээс биш маш гарамгай улс төрч хүмүүс байгаа шүүдээ хүсдэггүй л байхгүй юудаа
Зочин [103.140.10.219] 2024-03-04 16:40:42
Америкийн эсрэг сөргөлдөгч буюу дайтаж улсын эрх ашгийг хамгаалж байгаа сонгуульд нэр дэвшигчийг Америкийн ҮАБЗ хуралдаж нэр дэвших мандат өгөлгүй зайлуулж болдог гэж Үндсэн хуулиндаа тодоос тод бичсэн байдаг даа.
Зочин [66.181.177.217] 2024-03-04 10:50:49
Трампын рейтинг өндөр байгаа. Трамп бүгд найрамдах нам дотроо ч сөрөг хүчний намдаа ч хүчтэй өрсөлдөгч хэвээрээ байгаа