Н.Номтойбаяр: С.Данзаны үндэсний ардчилсан үзэл санаа Монголчууд бидний сэтгэлд хоногшоосой
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Архангай аймгийн Хотонт суман дахь Солийн Данзаны хөшөөнд түүний төрөл төрөгсдийн хамт хүндэтгэл үзүүллээ. С.Данзан нь “Үндэсний Эвсэл”-ийн эрхэм болгосон үндэсний ардчилсан үзлийг баримтлагч бөгөөд Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга, Ерөнхий сайдын орлогч, Сангийн яамны сайд, Бүх цэргийн жанжин зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “С.Данзан нь монголчууд бид ардчилсан суурь зарчимд тулгуурлан үндэсний ардчилсан үзлээр, капитализмыг алгасахгүйгээр улс орныхоо хөгжлийг тодорхойлно гэсэн үзэл санаатай байсан. Тийм учраас өнөөдөр “Эх орончдын өдөр”-өөр Солийн Данзаны үзэл санаа монголчууд бидний бодол, сэтгэлд хоногшоосой хэмээн түүний дурсгалыг хүндэтгэж байна. Мөн энэхүү итгэл үнэмшлээр монголчууд бид өөрсдийгөө хөглөөсэй, эвийг сахиж хүчээ нэгтгэх бодлоготой байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Тэрбээр хөгжлийн бодлогын суурь бол улс төрийн үзэл санаа бөгөөд түүнд тулгуурлаж эдийн засгийн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь чухал гэдгийг онцоллоо. С.Данзан нь барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол Улсаа хөгжүүлэх талаар удаа дараалан намын хуралд санал оруулж байсан либерал ардчилсан үзэлтэй хүн байв. Түүнчлэн “Иргэн баян бол улс баян” зарчмыг баримтлагч байлаа. Түүний үйл хэрэг, үзэл санааг нь хүндэтгэж 2003 онд Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнө Солийн Данзаны хөшөөг босгожээ.
Сэтгэгдэл
Nam bus irgen [103.57.93.237] 2024-03-05 17:45:46
Lalrin maniak huchindegch aluurchin gulgiig huurguud baihiim. Teneg mungund hudaldagdsan tarhinii turaal orkuud. Iim lalruudiig gargaj irdeg kue mun duurchihsen teneguud.
зочин [66.181.190.43] 2024-03-05 10:12:35
Нотолгоо баримтгүйгээр хүний эрхэнд халдаж гүтгэж доромжлох ардчилсан улсад байж боломгүй зүйл шүү
Зочин [38.27.115.23] 2024-03-04 22:29:43
Ingej setgeh hun mon uu gahgahgah
Л БАЯР [103.57.94.122] 2024-03-04 18:38:20
ДАНЗАН БОЛ БОГДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД МАЛЫН ХУЛГАЙН ХЭРГЭЭР 2 УДАА ШОРОНД СУУЖ БАЙСАН. АРДЫН ЗАСГИЙН ЭХНИЙ ЖИЛҮҮДЭД ӨНДӨР ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙСАН, ТЭРНИЙХ НЬ БАРИМТ НЬ ХАРЛИ ДАВИДСОН АВЧИХСАН ЗУРАГ НЬ БАЙДАГ ХҮН. МЭДЭЭЖ НОМТОЙБАЯРЫН ХУВЬД БОЛ ШҮТЭХ ХҮН Л ДЭЭ
Зочин [66.181.178.212] 2024-03-04 16:55:28
Зааа хуц хуц
Зочин [122.201.31.149] 2024-03-04 14:05:15
Ноомко зөв дэмжинэ
Зочин [203.98.76.249] 2024-03-04 16:53:41
алуурчин шүү. энэ хаана нуугдаж байна
Зочин [202.55.188.37] 2024-03-04 13:56:19
Шоронгоос гарч ирээл шууд улс төр рүү . Хэрүүлийн бузар…
Зочин [66.181.177.217] 2024-03-04 11:20:12
Азтай гөлөг
Зочин [202.131.225.197] 2024-03-04 11:05:52
Данзангийн гэж бичмээр юмдаа, уншихаас дургүй хүрчихлээ
Иргэн [202.21.107.66] 2024-03-04 10:38:07
Ажил хийж үзээгүй хүн оролдоод байх ч утгагүй л дээ...
pkxny [66.181.186.29] 2024-03-04 10:11:33
Таны ааваас эхлүүлээд цөөн тооны зальжин овсгоотой хэсэг нь Монголын баялагийг гартаа оруулчихаад ард иргэд нь ядуурч байгааг харлаа даа АНУ гийн нэг хэсэг нь баяжиж монополь болоод бусдыг чирч явдаг гэсэн үзэл мухардалд ороод дэлхий олон хуваагдаад байгааг ухаараагүй байна уу Өөр онолууд яригдаад байна аа хө
Зочин [202.55.191.194] 2024-03-04 10:06:06
нээх ч юм уншаад гэгээрээд байдаг хүн ч биш л дээ..гэхдээ яахуу дээ хүнээс ганц хоёр гоё үг сураад хэлж байхад зүгээр л дэ