Одоогийн байдлаар 57 мянга гаруй малчин өрхөд өвс, тэжээл хүргэжээ

Aдмин / Нүүр

Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн 1524 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн, 57260 өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулжээ. 15 аймгийн хэмжээнд зам даваа хаагдсан айл өрхүүд рүү зам гаргах ажиллагааг шуурхайн зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комисс, төрийн цэргийн байгууллагууд, ААН-ээс дайчлан ажиллуулж буй техник хэрэгслийн хүчээр 88334 километр зам гаргажээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.9] 2024-03-04 14:34:37

Аль ч салбарт хүндрэхэд мэргэжлийн туршлагатай хүн чухал ялангуяа сайд нь мэргэжлийн, туршлагатай хүн байх зайлшгүй шаардлагатайг амьдрал харуулж байна даа. УЛСЫН АВАРГА МАЛЧИН шагнал гардуулж байхад..................

Зочин [103.9.90.100] 2024-03-04 14:05:38

ТҮР ЗУУРЫН ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ

Зочин [103.9.90.100] 2024-03-04 14:05:21

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ НЬ ЗУН НАМАРТАА ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ АА САЙН ХАНГУУЛАА Ч ЭЭ .

Зочин [103.9.90.100] 2024-03-04 14:04:37

ТӨР ЗАСАГ МАЛ АЖ АХУЙН ТАЛААР АЛСЫН ДОРВИТОЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХАВАР НАМАР ЗУН ЭРТХЭН АВААЧ ЭЭ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.