Иргэдэд "суртал ухуулга" тараасан хэргээр Аргентин улсын мэдээллийн агентлагийг хаалаа
Өнгөрсөн оны 11 сард сонгогдсон Аргентины Ерөнхийлөгч Javier Milei нь ээлж дараалсан шуугиан тарьсаар байна. Энэ жилүүдэд Аргентин улс асар их өрөнд баригдан эдийн засгийн хямралтайгаа тэмцэж байна. Өдгөө 53 настай Javier Milei нь сүүлийн 20 жил улс орны хувьд “гамшиг” байсныг зарлаж, “хяналтгүй төсвийн зарцуулалт”-ыг хязгаарлахаа мэдэгдээд байна. "Хэрэв бид эдийн засгийн загвараа үндсээр нь өөрчлөхгүй бол Аргентин ирээдүйгүй болно" гэж ноён Javier Milei хэлэв. Тэрээр улстөрийн болон төрийн удирдах албан тушаалтны орон тоог хоёр дахин багасгаж, эрчим хүч, автотээврийн салбарын татаасыг танаж, олон арван мянган төрийн ажлын байрыг цомхотгож байна. Мөн төсвөөс санхүүждэг "Télam" агентлагыг эрх баригчдыг магтан сурталчилдаг үр ашиггүй байгууллага хэмээн татан буулгахаар боллоо. Үүгээр зогсохгүй төсвийн мөнгөөр сурталчилгаа явуулахыг хуулиар хаахаар зорьж байна.
Сэтгэгдэл