Контор СӨХ-тэй холбоотой 23 иргэний 8.136.000 төгрөгийн хохирол барагдуулжээ
23 иргэний 8.136.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч хоёрдугаар сард 389 иргэн хандсанаас 115 утсанд 331, чатботод 29, и-баримт аппликейшнд 19, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 332 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 21 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 4 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 9 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 23 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.136.000 төгрөгийн хохирол барагдуулсан байна.
Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, контор СӨХ-тэй холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна.
Сэтгэгдэл