Парисын Олимп, Паралимпын албан ёсны зурагт хуудсыг танилцууллаа

Д.Тулга / Спорт

“Парис-2024” Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсыг зохион байгуулагчид танилцууллаа.

Парисын Орсе музейд дэлгэн үзүүлсэн уг зурагт хуудас нь Олимпод зориулсан зүүн тал, Паралимпод зориулсан баруун тал гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Олон янзын өнгийг ашиглан бүтээсэн өнгөлөг зурагт хуудасны төв хэсэгт Эйфелийн цамхаг, мөн наадмыг зохион байгуулах гол газар болох “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлжээ.

Зурагт хуудасны аварга том хувилбарыг Орсе музейд гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд дэлгэн үзүүлэх гэнэ. Үүнийг Орсе музейгээс болон “Парис-2024” наадмын цахим хуудаснаас худалдан авах боломжтой.

Парисын Олимп долоодугаар сарын 26-нд, Паралимп наймдугаар сарын 28-нд тус тус эхэлнэ.


Сэтгэгдэл

L.D,ERDENEBAT, [139.5.219.212] 2024-03-05 22:56:49

SOELERDENE.XAMTLAGIN,DUUJIN,BAIARA,N,ZURAAJ,BARIMALJIN,ZOXIOLJ,LD,ERDENEBAT,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.