Симона Халеп их спортод эргэн ирлээ

Aдмин / Спорт

Дэлхийн чансааг тэргүүлж байсан Румыны нэрт теннисчин Симона Халеп сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир тэмцээнд оролцох эрхээ 4 жилээр хасуулаад байсан бол өчигдөр Спортын арбитрын шүүхээс энэ хугацааг 9 сар болгож бууруулжээ. Ингэснээр 2022 оны 10 дугаар сараас хойш тэмцээнд оролцоогүй түүний хувьд “шийтгэлийн хугацаа” хэдийнэ дуусаж, өнөөдөр ч гэсэн талбайд гарах боломжтой боллоо.

Их дуулга тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан түүнээс US Open-2022 тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээ авах үед роксдустат гэдэг хориотой бодис илэрчээ. Үүний зэрэгцээ Халепын биологийн паспортанд хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

2022 оны 9 дүгээр сарын 11-нд Бие даасан шүүх “Румыны теннисчин сэргээшийн эсрэг дүрэм журмыг санаатайгаар зөрчсөн” гэж үзжээ. Тухайн үед хэвлэлүүдэд мэдээлж байснаар, роксадустат гэдэг бодис спортын бэлдмэл хэрэглэх үед тамирчны биед орсон байна. Тэмцээнд оролцох эрхээ хасуулсан С.Халеп САS буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдахаар шийдсэний зэрэгцээ спортын бэлдмэл үйлдвэрлэгч компанийг шүүхэд өгсөн байна.

Ингээд өчигдөр буюу 5-ны өдөр CAS-ын комисс шийдвэр гаргаж “роксадустат бодис Халепын бие организмд илэрсэн нь зориуд санаатайгаар хэрэглэсэн үйлдэл биш, хайнга болгоомжгүй байдлаамс үүдэлтэй биш” гэдгийг тогтоосноор түүний эрхийг хассан хугацааг 4 жилээс 9 сар болгож бууруулжээ.

Өдгөө 32 настай С.Халеп Их дуулга тэмцээний ганцаарчилсан төрөлд хоёр удаа аваргалсан ба WTA буюу Эмэгтэй теннисчдийн холбооноос зохион байгуулдаг нийт 25 тэмцээнд түрүүлжээ. Нийтдээ 64 долоо хоногийн турш тус холбооны чансааг тэргүүлж байв. Тэрбээр түүхэнд 40 саяас дээш долларын орлого олсон гуравдахь эмэгтэй теннисчин юм.

Б.АДЪЯАХҮҮ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.