Стив Сер Монголын 3х3 багийг дасгалжуулна
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг олимпын эрхийн тэмцээнүүд болон Ази тивийн аварга хүлээж байна.
Парисын олимпын эрх олгох эхний тэмцээн ирэх сарын 12-ннд Хонконгт болно. Үүнээс өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхлэх юм. Эдгээр тэмцээнд Монголын багийг канад мэргэжилтэн Стив Сер удирдахаар болжээ. Өдгөө 41 настай түүний хувьд “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч байсан бөгөөд өнгөрсөн 3х3 сагсан бөмбөгийн улирлаас эхлэн давхар дасгалжуулагчийн албыг хаших болсон юм. Түүний удирдлага дор Улаанбаатар “ММС Энержи” баг Шанхайн мастерст түрүүлж түүхэн амжилтаа үзүүлсэн билээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын чансаа унаж, “Улаанбаатар ММС Энержи” клуб X, “Сансар ММС Энержи” XXII байр руу уруудсан юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эхний даваа нь Азийн аварга. Багийн гол хүн Э.Дөлгөөн саяхан Солонгост шагайны бэртлээ эмчлүүлсэн бол Д.Дэлгэрнямын бугуйны зовуурь одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Харин А.Ананд, О.Энхбаатар нарын тухайд бэртлээсээ эргэн ирсэн сайн мэдээтэй.
Өнгөрсөн жил Монголын шигшээ Азийн аваргад түрүүлэхэд гавьяат дасгалжуулагч С.Тулга удирдаж байсан билээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
А [139.5.216.207] 2024-03-06 14:20:15
Авьяаслаг залуучууд,Тулга ч дээ ээ