С.Амарсайхан: Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэгт төмөр, цагаан зудын нөхцөл үүссэн

Aдмин / Улстөр

Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн.

Дээрх өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Сүхбаатарт аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хорогдсон.

Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөл байдалтай байна. Энэ дүүргийн малчин өрхүүдэд мөн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Улсын хэмжээнд 190 гаруй мянган малчин өрх байгаагаас 142 мянга орчим нь банкны зээлтэй байна. Эдгээр өрхийн зээлийн нийт дүн 1.3 их наяд төгрөгт хүрсэн.

Иймд барьцаалж зээл авсан мал нь зудаар хоргодож, мөнгөгүй болсон малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Одоогоор малчдад өвс тэжээлийг үнэ төлбөргүй өгч байгаа бөгөөд цаашид зээлээр эсвэл хөнгөлөлттэй өгөх арга замыг судалж байна гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.